Э.Амартүвшин тоглолтоо хийнэ
- 2016-04-26
- Энтертайнмент
- 0

УДБЭТ-ын дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин ирэх сарын 11-нд тоглолт хийхээр болжээ. Түүний тоглолтод тус театрын симфони найрал хөгчимчид, найрал дуучид оролцохоос гадна Итали улсын Ла Скала театрын удирдаач Стефано Салватори, төгөлдөр хуурч УДБЭТ-ын ерөнхий концертмейстер Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Солонго нар оролцох юм байна. Одоогоор Э.Амартүвшин удирдаач Стефано Салваторитой Итали улсад тоглолттой байгаа бөгөөд эх орондоо ирэх сарын 5-нд ирэх аж.
Б.Сийлэн

Сэтгэгдэл (0)