ISO 9001 чанарын баталгаат гэрчилгээг олгожээ
- 2012-01-04
- Үнэн
- 0
Монгол Улсын засгийн газрын 146 тоот тогтоолоор “чанарын болон
байгаль орчны удирдлага /менежмент/”-ыг дэмжих үндэсний хөтөлбөрийг 2002
оны 7 дугаар сард, төрийн байгууллагад чанарын удирдлагын тогтолцооны...
Монгол Улсын засгийн газрын 146 тоот тогтоолоор “чанарын болон байгаль орчны удирдлага /менежмент/”-ыг дэмжих үндэсний хөтөлбөрийг 2002 оны 7 дугаар сард, төрийн байгууллагад чанарын удирдлагын тогтолцооны ОУ-ын ISO9000 стандартыг хэрэгжүүлэхээр Монгол Улсын засгийн газрын 265 тоот тогтоолыг 2008 оны 6 дугаар сард тус тус баталсан. Баталгаажуулалтын зөвлөлийн ээлжит хурлын шийдвэрээр Чанарын удирдлагын тогтолцоог ISO 9001:2008/MNS ISO 9001:2010/ ОУ-ын стандартын дагуу нэвтрүүлснийг баталгаажуулсан гэрчилгээг Стандартчилал Хэмжил Зүйн Газраас дараах аж ахуйн нэгж, байгууллагуудад шинээр болон хугацааг сунган олголоо.
Гэрчилгээг шинээр олгосон байгууллага, аж ахуйн нэгж:
1. Олон улсын хүүхдийн “Найрамдал” төв – 3 жил
2. “Чингис хаан” ОУ-ын нисэх буудал – 2 жил
3. Орхон аймгийн Засаг даргын тамгын газар – 3 жил
4. Клиникийн 2 дугаар нэгдсэн эмнэлэг – 2 жил
5. “Бласт” ХХК – 2 жилийн хугацаатай шинээр
Гэрчилгээний хугацааг сунгаж олгосон аж ахуйн нэгж, байгууллага:
1. Олон улсын тээвэр зууч “Туушин” ХХК – 3 жил
2. ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын алба – 3 жил
3. “Бридж констракшн” ХХК – 3 жил
4. “Говь” ХХК – 3 жилийн хугацаатай тус тус сунгажээ.

www.UNEN.mn-ний сэтгүүлч Э.Саран

Сэтгэгдэл (0)