Шууд ангижруулсан төмрийг экспортлоно

"Хөх ган" ХК нь манай улсын анхны шууд ангижруулсан төмрийн үйлдвэр бөгөөд өнгөрсөн аравдугаар сард 1450 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ.
"Хөх ган" ХК нь манай улсын анхны шууд ангижруулсан төмрийн үйлдвэр бөгөөд өнгөрсөн аравдугаар сард 1450 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ. Энэ нь тус компанийн үйл ажиллагаа эхэлснээс хойшхи, сард үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хамгийн дээд хэмжээ нь аж. Тус компани нь ангижруулсан төмрөө тонныг нь 430.000 төгрөгөөр Дарханы төмөрлөгийн үйлдвэрт нийлүүлдэг юм байна. Харин өмнөх оны сүүлчээр шууд ангижруулсан нэг тонн төмрийг 465.000 төгрөгөөр БНХАУ руу нийлуүлэх гэрээ байгуулжээ.
Гэрээний дагуу урд хөрш рүү 300 тонн ангижруулсан төмрийг ирэх сараас  экспортолж эхлэнэ хэмээн компанийнхан мэдэгдлээ. Хөх гөн компанийн бүтээгдэхүүн нь үзүүлэлтээрээ өндөрт тооцогдох бөгөөд дунджаар 84-87 хувийн агуулгатай байдаг гэнэ.
Хэрэв үйлдвэрлэлийнхээ хоёрдугаар шугамыг ашиглалтад оруулж хүчин чадлаа нэмэгдүүлж чадвал жилд 30000 тонн шууд ангижруулсан төмөр үйлдвэрлэх боломжтой ажээ. Энэ нь сард дунджаар 2500 тонныг үйлдвэрлэх боломжтой болно гэсэн үг юм.


www.UNEN.mn-ний сэтгүүлч Э.Саран
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)