“Харри Поттер”-ын зохиолч Барак Обаматай зоог барьжээ

 

        Их Британийн зохиолч Ж.К.Роулинг Ерөнхийлөгч Барак Обаматай үдийн зоог барьжээ. Ерөнхийлөгчийн Их Британид айлчлах дөрвөн өдрийн айлчлалын сүүлийн өдөр тэргүүн хатагтай Мишель Обама, Английн Ерөнхий сайд Дэвид Камерон нар Лондон дахь АНУ-ын элчин сайдын яаманд хаалттай уулзсан байна. Тэд анх 2009 онд “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын дараа уулзаж байсан. Тэр үеэр Ерөнхийлөгч манай гэр бүл таны зохиолд маш их дуртай, би таны шүтэн бишрэгч гэжээ. 2010 онд Цагаан ордны Улаан өндөгний баярын цайллага, 2011 онд Ерөнхийлөгч, хатан хаан II Элизабетад бараалхах үеэр мөн хамт зоог барьж байсан юм. Дөрвөн өдрийн айлчлалаар Ерөнхийлөгч Уильям Шекспирийн мэндэлсний 400 жилийн ойн ёслолд оролцож, Кенсингтон ордонд ханхүү Виллиам, гүнж Кэйт Миддлетон, ханхүү Харри нартай уулзжээ. Харин зөгнөлт зохиолчийн шидтэний ертөнцийн цуврал киноны эхлэл“The Fantastic Beasts and Where to Find Them” ирэх арваннэгдүгээр сард нээлтээ хийх юм байна.

 

А.Даваахүү

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)