Тимур ямаа Москвад эмчлүүлнэ

 

        Приморийн амьтны хүрээлэнгийн Тимур ямааг Москвагийн мал эмнэлэгт эмчлүүлэхээр Владивосток хотод хүргэжээ. Тус амьтны хүрээлэнгийн Амур бар, Тимур ямаа хоёрын нөхөрлөл өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас олны анхаарлд өртөх болсон билээ. Харин өнгөрсөн нэгдүгээр сард ямаа барыг унтаж байхад нь мөргөжээ.Цочиж сэрсэн бар ямаа руу гэнэт дайрч, хазсан байна. Өнгөрсөн хугацаанд Тимур ямааны бэртэл хүндэрсэн учраас Москвад эмчлүүлэхээр болжээ. Приморийн амьтны хүрээлэнгийн захирал Дмитрий Мезенцевийн ярьснаар Тимур Москвад нэг сар эмчлүүлэх юм байна.

 

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)