Газрын тосны үнэ өснө гэв

 

        Дэлхийн банкнаас 2016 онд газрын тосны дундаж үнэ нэг баррел нь 37-41 ам.доллар хүрч өснө гэсэн статистик дүн гаргалаа. Синьхуа агентлагийн мэдээлснээр, дэлхийн зах зээл дэх түүхий нефтийн хангалт хэтэрсэн ч оны эцэс гэхэд байдал өөрчлөгдөнө гэжээ. Дэлхийн банкнаас гаргасан мэдэгдэлд олон улсын зах зээлийн хэлбэлзэлт тогтворжиж, ам.долларын ханш буурч буй үед түүхий нефтийн хангамж хэтэрсэн байдал аажмаар тогтоно. Улмаар энэ оны сүүлээр газрын тосны дундаж үнэ 41 ам.долларт хүрч болзошгүй гэжээ. Мөн 2016 онд үр тариа зэрэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүн ургацаас хамааран хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийн үзүүлэлт ноднин жилийнхээс дөрвөн хувиар буурна гэж Дэлхийн Банкнаас мэдэгдлээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)