Пак Гын Хэ Тегеранд айлчилж байна
- 2016-05-03
- Дэлхий
- 0

Ираны Ерөнхийлөгч Хасан Роуханийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ Тегеранд өнгөрсөн ням гаригт айлчиллаа. “KBS” телевизийн мэдээлснээр Пак Гын Хэгийн айлчлал гурав хоног үргэлжлэх юм байна. Айлчлалын үеэр Пак Гын Хэ Ираны удирдлагуудтай уулзаж, эрчим хүч, банк, дэд бүтэц, эрүүл мэнд, шинжлэх ухаан, технологи, соёлын салбарт хамтын ажиллагаа өргөжүүлэх талаар санал солилцоно. Хоёр орны Төрийн тэргүүнүүд газрын тос, химийн аж үйлдвэр, төмөр зам, усан далан, эмнэлэг зэрэг салбарын хамтын ажиллагааны 17 тэрбум ам.долларын өртөг бүхий ойлголцлын санамж бичиг, гэрээнд гарын үсэг зурах юм байна. БНСУ Ирантай 1962 онд дипломат харилцаа тогтооосон ба Пак Гын Хэ Тегеранд айлчилсан Өмнөд Солонгосын анхны Ерөнхийлөгч юм.
Х.Заяа

Сэтгэгдэл (0)