Э.Болор-Уянга шинэ цомгийн баяраа хийнэ

 

        Дуучин Э.Болор-Уянга гурав дахь цомгоо гаргажээ. Тэрбээр цомгийн баяраа ирэх баасан гаригт үе үеийн уран  бүтээлч, фэнүүдтэйгээ хамт тэмдэглэхээр болсон байна. Цомгийн баярын нээлтэд поп дива Б.Сарантуяа, ая зохиогч продюсер Б.Ангирмаа, “Шар айраг” хамтлагийнхан оролцож ая дууны мэндчилгээ хүргэхээс гадна нэгэн үеийн уран бүтээлчид нь ирэх аж. Э.Болор-Уянга эстрадын дуучин Д.Эрдэнэцэцэг агсны дурсгалд зориулж “Дурсъя, дуулъя” нэртэй цомгоо гаргаж байсан юм. Түүний “Чамайгаа оллоо”, “Учралын эгшиг” зэрэг дууг нь шинэчлэн дуулсныг хүмүүс андахгүй. Тэгвэл гурав дахь “Энэ миний огторгуйд” нэртэй цомогтоо дуучин сонсогчдод анх удаа хүргэж байгаа дуунуудаас гадна анхны цомгийн зарим уран бүтээлээ шинэчилсэн найруулгатайгаар оруулжээ. Э.Болор-Уянгын шинэ цомогт багтсан“Сэтгэлийн толь” нэртэй дуугаа өөрөө зохиосон аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)