Нэг грамм нь 1400 ам.долларын үнэтэй цай
- 2016-05-04
- Дэлхий
- 0

Дэлхийн хамгийн үнэтэй цайны навч БНХАУ-ын Вуйшан тосгоны Тяньсин диваажингийн сүмд ургадаг. Цайны нэр Да хон пао буюу “Том улаан нөмрөг” гэсэн утгатай юм. Хятадын эртний домогт гардаг эзэн хааны биеийг эмчлэгч, шидэт улаан нөмрөгийн нэрээр ийнхүү нэрлэсэн байна. Цайг зургаан төрлийн бутны навчаас гаргаж авдаг. Бут нь 350 жилийн настай бөгөөд жил бүрийн тавдугаар сарын 1-нд модыг хүндэтгэсэн цайны баярыг тэмдэглэдэг юм. Бут 2005 онд сүүлийн удаа нахиалан навч гаргажээ. Өмнө нь бутыг үрслүүлж, цай гаргаж авч байсан ч жинхэнэ Да хон пао-гийн амтыг хэзээ ч гүйцэхгүй гэнэ. Нэг грамм нь 1400 ам.доллараар зарагд даг уг цайг Хятадын цай цуглуулагч даас гадна Японы тэрбумтнууд их худалдаж авдаг гэнэ. 2002 онд Хятадын тэрбумтан нэгэн 20 гр Да хон пао цайг 28000 ам. доллараар худалдаж авч байжээ. Засгийн газраас хамгаалалтад авч үндэсний өв болгож байсан уг бут ургац өгөхөө больсноор цайны үнэ огцом өссөн аж.
А.Даваахүү

Сэтгэгдэл (0)