ОХУ-ын цагаач иргэдийн тоо 12 саяд хүрчээ

 

        ОХУ цагаач иргэдийн тоогоор дэлхийд гуравт жагсаж байна. Олон улсын цагаачлагчдын нийгэмлэгийн мэдээлснээр 2015 оны эцсийн байдлаар 12 сая цагаач Орост амьдарч байна. Нэгдүгээр байрт АНУ 46.6 сая, хоёр дугаарт ХБНГУ 12 сая цагаачлагчтай гэж бичигджээ. 2013 онд дэлхий даяар 232 сая хүн улс хооронд иргэншил хүссэн бол энэ онд 244 сая болтлоо өссөн аж. Түүнчлэн Пер сийн булангийн АНЭУ, Катар, Кувейт зэрэг оронд шилжин ирэгсдийн тоо өндөр гарчээ. Мөн Сири, Ирак, Афганистанаас цагаачлах хүсэлт их ирэх болсон аж. Сирийн дүрвэгсэд ойрхон оршдог улсруу орогнох хүсэлт их илгээсэн байна. Турк 2.2 сая, Лэс сабон 1.2 сая, Йорданаас 630 мянган сири иргэн орогнол хүсчээ.

 

А.Даваа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)