Амьдрал байх магадлалтай гурван гариг нээжээ
- 2016-05-05
- Дэлхий
- 0

Амьдрал байх боломжтой гурван шинэ гариг нээснээ одон орон судлаачид зарлалаа. Манай дэлхийтэй нэг тойрогт оршдог бөгөөд 40 гэрлийн жилийн зайд өөрийн одыг тойрон эргэдэг гэнэ. Уг гурван гариг нь TRAPPIST-1 хэмээх бүдэг, хүйтэн одыг тойрон оршдог аж. НАСА-гийн спитзер сансрын дурангаар ажиглалт хийсэн бөгөөд ирэх долоо хоногт илүү хүчин чадалтай хаббле дуранг судалгаандаа ашиглахаар болжээ. Манай дэлхийтэй ойролцоо хэмжээтэй уг гурван гаригт ус шингэн төлвөөрөө оршдог юм байна. Гаригууд нартай ойрхон оршдог бөгөөд хүйтэн гариг учраас халуун хүйтэн тэнцвэртэй байдаг. Одон орон судлалынLiege их сургуулийн судлаач Майкл Гиллон Nature Geoscience сэтгүүлд өгсөн ярилцлагадаа“ 60 гаруй хүйтэн одыг бид нээж илрүүлсэн. Хүйтэн одууд удаан оршдог учраас амьдрал байх боломжтой. Бидний нээсэн гаригууд нарыг 1,5 болон 2,4 хоногт нэг бүтэн тойрдог. Агаарын хэм цельсийн -70-аас+70-ийн хооронд байх магадлалтай байна. Бид ирэх долоо хоногоос шинэ төхөөрөмжөөр илүү дэлгэрэнгүй судалгаа хийж цэвэр агаар бий эсэхийг шалгана” гэжээ.
А.Даваахүү

Сэтгэгдэл (1)
zczLQZemcobyXsZHLTD (46.161.9.48)
xEDa0K sggxoefiieui, [url=http://yaaxzdskxgfx.com/]yaaxzdskxgfx[/url], [link=http://czlfwxoyjjdg.com/]czlfwxoyjjdg[/link], http://lwcnuarmocma.com/