Он гарснаас хойш 40 сэтгүүлч амиа алджээ
- 2016-05-05
- Дэлхий
- 0
“Press Emblem сampaign” төрийн бус байгууллагаас гаргасан статистикаар 2016 он гарснаас 18 улсад 40 сэтгүүлч амь үрэгдсэн байна. Тус байгууллага энэхүү мэдээллийг Олон улсын хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр олон нийтэд мэдээлж, халуун цэгүүдэд ажиллаж буй сэтгүүлчдийн амь нас, аюулгүй байдлыг хамгаалахыг олон улсын байгууллагуудад уриаллаа. “Press Emblem сampaign”-ий мэдээлснээр сард нэг сэтгүүлч амь насаа алддаг ба 2015 онд 135 сэтгүүлч амь эрсэджээ. Афганистан, Ирак, Йемэн, Турк, Мексик, Сири, Пакистан, Эритрей зэрэг оронд хамгийн олон сэтгүүлч амиа алдсан байна.
Сэтгэгдэл (0)