”Гэгээн Муза-2016” шилдгүүд өнөө орой тодорно

 

"Гэгээн Муза Академи"-аас 13 дахь жилдээ зохион байгуулж байгаа "Гэгээн Муза-2016" олон улсын театрын наадмын шилдгүүд өнөө орой тодрох юм.

 

Тус наадмын улаан хивсний ёслолын ажиллагаа өнөөдөр 16 цагаас эхэлнэ.  Тус наадамд нэр дэвшсэн бүтээлүүд дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 6-ны хооронд УДЭТ, "Black box" театр, Улсын хүүхэлдэй театрын тайзнаа үзэгчдэд нээлттэй тоглолт хийсэн. Улаан хивсний ёслолоор эхлэх уг наадмын  Академийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа УДЭТ-ын тайзнаа үргэлжилж шилдгүүдээ тодруулан шагналыг гардуулснаар өндөрлөх юм. Олон улсын тайзны шилдэг бүтээлүүдийг шалгаруулдаг болсноос хойш ОХУ, БНХАУ, Польш зэрэг гадаадын нэртэй жүжигчид тайзны шилдэг бүтээлээ уралдуулдаг болоод байгааг онцлууштай.

 

О.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)