Агаарын парадад 100 онгоц, нисдэг тэрэг оролцохоор болжээ
- 2016-05-07
- Дэлхий
- 0

Аугаа их Эх орны хоёрдугаар дайны Ялалтын баярын 71 жилийн ойд зориулсан жагсаал 5 дугаар сарын 9-ны өдөр ОХУ-ын Улаан талбайд ёслол төгөлдөр болно. Ирэх даваа гарагт болох жагсаалын бэлтгэл ОХУ-ын Улаан талбайд болсоор байна.
Өнөөдөр Москвад ОХУ-ын агаарын цэргийн хүчний үзүүлбэрийн бэлтгэл сургуулилт боллоо. Ялалтын парадаар энэхүү агаарын ёслол арван минут үргэлжлэх бөгөөд 100 гаруй нисэх онгоц болон нисдэг тэрэг оролцоно хэмээн ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлж байна. Агаарын парадын салхийг хагалж дэлхий дээр хамгийн томд тооцогддог "Ми-26" загварын цэргийн тээврийн нисэх онгоцыг дөрвөн нисдэг тэрэг дагалдан Улаан талбай дээгүүр нисэх аж. Мөн "Ми-28Н", "Ка-52", "Ми-35" нисдэг тэргүүд нисэхээс гадна хамгийн сонирхолтой нь өнгөрсөн онд Оросын Агаар-сансрын хүчний зэвсэглэлд шилжсэн "Ил-76МД-90А "хэмээх сүүлийн үеийн загварын цэргийн тээврийн нисэх онгоцыг анх удаа олон нийтэд үзүүлэх юм байна. Өнөөдөр орой Ялалтын баярт зориулсан парадын ерөнхий сургуулилт болно гэж Оросын Батлан хамгаалах яам мэдээлжээ.
О.Түвшин

Сэтгэгдэл (0)