Э.Болормаа: Эх оронгүй биш гэж бодоод ирсэн

-Яагаад заавал тулааны спортыг сонгон хичээллэх болсон талаар яриагаа эхлэх үү?

-Японоос тулааны урлагийн багш ирж хүүхэд шалгаруулж авах гэж байгааг сонссон юм. Тэгээд шалгаруулалтад ороод тэнцэж Японд суралцахаар явсан...
-Яагаад заавал тулааны спортыг сонгон хичээллэх болсон талаар яриагаа эхлэх үү?

-Японоос тулааны урлагийн багш ирж хүүхэд шалгаруулж авах гэж байгааг сонссон юм. Тэгээд шалгаруулалтад ороод тэнцэж Японд суралцахаар явсан. Японд очоод холимог тулааны төрлөөр хичээллэх болсон. Урьд нь прорестлингээр гурван жил хичээллэсэн. Харин 2010 оноос дүрэмгүй зодооноор хичээллэсэн. Энэ спорт намайг сонгосон гэж болно.

-Тулааны спортоор хичээллэхэд хүндрэлтэй зүйл тохиолддог уу?

-Дүрэмгүй зодоон бол хүнээс тэвчээр хатуужил шаардсан спортын төрөл. Энэ утгаараа тамирчнаас ихээхэн ур чадвар шаарддаг. Би спортын энэ төрлөөр хичээллэсэн анхны эмэгтэй тамирчин. Одоохондоо надаас өөр тулаанч байхгүй болохоор хүмүүс сайн мэддэггүй юм шиг санагддаг. Тамирчны ялалт хямдхан олддоггүй. Би ч гэсэн ялалт байгуулж эх орныхоо нэрийг дуурсгахын төлөө зүтгэж яваа.

-Зарим тулааныг харахад тэмцээн гэхээсээ илүү шоу хэлбэрээр зохиогддог. Дүрэмгүй тулааны хувьд?

-Миний өмнө нь хичээллэж байсан прорестлинг буюу нохой зодоон энэ төрөлд хамаардаг. Тулааны 50 хувь нь шоу хэлбэрээр зохиогддог болохоор үзэгчдэд уран сайхан мэх үзүүлэх зорилготой. Тулааны зорилго нь ялах ялагдахдаа биш, үзэгчдэд таашаал өгөхөд оршдог. Гэхдээ хийж байгаа тулааныг зохиомол гэж ойлгож болохгүй. Энэ төрлийн спорт тамирчнаас гарч болох бүхий л ур чадварыг шаарддаг учраас эрсдэлтэй. Хэдийгээр шоу ч тулааны төрлүүдээс хамгийн их бэртэл гэмтэл авдаг төрөлд багтдаг. Энэ спортоор хичээллээд дэвжээн дээрээ ам насаа алдсан тулаанч ч цөөнгүй бий.

-Та зодолдоод гэмтэл авч байв уу?

-Өнгөрсөн жил өгсөн ярилцлагадаа бэртэл авч байгаагүй гээд хэлсэн чинь Японд очсон хойноо гэмтэл авсан. Тэгэхээр хамаагүй ингэж хэлж болдоггүй бололтой. Спорт юм чинь гэмтэл бэртэл авах тохиолдол гардаг. Гэхдээ харьцангуй хүнд гэмтэл авч байгаагүй.

-Ойрын үед тулаан хийх үү?

-Ерөнхийдөө Японд миний тулалдах хугацаа дууссан гэж бодож байгаа. Сумогийн их аварга Асашёорюүг хавчсан шиг намайг ч гэсэн гадуурхах нь мэдрэгдэх болсон. Нүд үзүүрлээд хавчих хүмүүсийн дунд байх хэрэгтэй юм уу гэж бодсон юм. Гэхдээ аварга хэлж байсан “Манай улсад гадаадын нэг бөх ирээд дахин дахин түрүүг нь аваад байвал ямар вэ” гэж. Нөгөөтэйгүүр надтай тулалдсан хүмүүс зодгоо тайлаад дахин энэ спортоо орхиод байсан болохоор зохион байгуулагчдын дургүйцлийг хүргэсэн байх. Тэгээд л ямар эх оронгүй биш гэж бодоод ирсэн. Одоо хэсэг хугацаанд амрахаас гадна тулааны спортын талаар Монголдоо ажил зохион байгуулах санаатай байгаа. Хүмүүс намайг юу хийгээд явааг бараг мэдэхгүй байх. Зарим нэг нь худлаа яриад байна ч гэж ойлгож магадгүй. Тийм болохоор хичээллэж байгаа спортоо, өөрийгөө таниулах ажил зохион байгуулна.

-Таны багш Япон хүн байдаг. Энэ шийдвэрийг тань хэрхэн хүлээн авсан бэ?

-Би хувь хүн учраас өөрөө шийдвэрээ гаргах эрхтэй. Эх орон уруугаа буцлаа гэж хэлсэн. Харин багш миний сонголтыг хүндэлж тусалж дэмжиж холбоотой байна гэдгээ хэлсэн.

-Жүдогийн тамирчидтай холбоотой байдаг гэж сонссон.

-Би өмнө нь жүдогоор хичээллэдэг байсан. Тийм болохоор жүдогийн олон найзтай. Гавьяат тамирчин М.Бундмаа,  П . Лхамдэгд , Н . Мөнхжаргал бид нэг үеийнх. Найзууд надад чадлынхаа хэрээр тусалж дэмждэг. Бэлтгэлээ хамт хийж, шинэ санаа  дуулсан мэдсэнээ хуваалцдаг.

-Дүрэмгүй Зодооны үнэлгээ дэлхийд ямар байдаг вэ?

-Монголоос бусад оронд дүрэмгүй зодооны бэлтгэгдсэн тамирчинтай байдаг. Тэд эх орныхоо нэрийн өмнөөс тулалддаг болохоор төрөөс нь дэмж- дэг. Монголд намайг дэмждэг байгууллага байдаггүй. Хэсэг хугацааны дараа энэ төрлийн тулааны спорт ямар байдгийг цаг хугацаа харуулах байх. Тийм учраас тэр цаг хүртэл хөгжүүлэх, таниулах нь миний үүрэг.

-Нэг удаагийн тулаанаас хэдэн төгрөгийн урамшуулал авдаг вэ?

-Хүмүүс намайг мөнгийг хүүдийлдэг гэж боддог. Гэтэл нэг удаагийн тулаан хийхдээ төрийн албан хаагчийн цалинтай адилхан урамшуулал авдаг. Заримдаа үнэлгээг нь бодохоор харамсмаар санагддаг.

-Бэлтгэлээ хэрхэн хийдэг вэ?

-Ихэвчлэн эрэгтэй тулаанчидтай бэлтгэлээ хийдэг. Хэдийгээр хүнд ч надад давуу тал болдог. Гадаадын эмэгтэй тулаанчид эмэгтэй тамирчинтай тулалддаг.

-Та япон залуутай үерхдэг үү?

-Би их үндсэрхэг үзэлтэй болохоор япон залуутай найзлахгүй. Харин жирийн нэг монгол залуутай үерхэж байгаа. Япон залуучууд тэмцээний үеэр таардаг. Гэхдээ би тэдэнд “Монгол Улс цөөхөн хүн амтай болохоор монгол цусаа эмэгтэйчүүд бид хамгаалах ёстой” гэж хэлдэг. Энэ утгаараа мөнгөний төлөө гадаадын хүнтэй гэрлэж байгаа эмэгтэйчүүдийг харахаар дотроос нэг юм огшоод байдаг юм. Хайртай болоод сууж байгаа хүн байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ мөнгөний төлөө хятад, солонгос хүнтэй гэрлэж байгаа эмэгтэйчүүдийг харахаар харамсалтай санагддаг.

-Их аварга Асашёорюү  Та хоёрыг найзууд гэж сонссон.

-Хүний нутагт адилхан хичээж, амжилт гаргахын төлөө зүтгэж байгаа болохоор нэг нэгнийгээ дэмждэг. Заримдаа “за юу болж байна” гээд Асашёорюү, Харүмафүжи зэрэг сумочид маань асуудаг байсан. Тэд башё байхгүй үедээ миний тулааныг дэмжихээр ирдэг. Дээрээс нь спортын зовлонг ойлгодог болохоор намайг ойлгодог байсан.

-Танд зориулж япон хүн дуу зохиосон гэсэн. Ямар утгатай дуу байсан бэ?

-Надад дуу зохиож өгч өөрөө дуулсан. Дуу нь “Монголын тал нутгаас Японы рингэн дээр ганцаараа тулалдаж байна. Би хэзээ ч япон хүнд ялагдахгүй” гэсэн утгатай. Омог бардам сэтгэлийг минь гаргасан сайхан дуу бий. Энэ дуугаа рингэн дээр гарах, ялсан үедээ сонсдог. Харин том тэмцээнүүддээ төрийн дууллаа эгшиглүүлдэг. Ялаад төрийн дууллаа сонсохоор өөрийн эрхгүй нулимс мэлмэрдэг. Тэр л мөч тамирчин хүний хамгийн аз жаргалтай үе.

-Есүй өөрийгөө тодорхойлбол?

-Үхэр жилтэй үхрийн ордонд төрсөн болохоор заримдаа зөрүүд зан гаргадаг. Гаднаас минь харахад ширүүн харагддаг байх. Гэхдээ амьдрал дээр жирийн нэг эмэгтэй. Монголынхоо төрийн далбааг хадгалж эх орноороо бахархаж явдаг хүн.

-Рингний нэрээ яагаад Есүй гэж өгсөн юм бэ?

-Японы тулаанчид рингэн дээр өөр өөрсдийн гэсэн нэртэй байдаг. Тэгээд би Болормаа гэдэг нэрээрээ тулалдъя гэсэн “л” үсгийг ихэнх нь хэлж чадахгүй сонин дуудах гээд байсан. Тэгээд рингний нэртэй болохоор сургуулийнхаа найзтай яриад “Монголын нууц товчоо”- ноос Есүй нэрийг авсан.

-Эх орондоо ирэхэд өөрчлөгдсөн зүйл ажиглагдав уу?

-Нисэх буудлаас наашаа ирэхэд гадаадын үнэтэй автомашин хөлөглөсөн хүмүүс их явахыг хараад баян болжээ гэж бодогдсон. Гэтэл зам зуур 21 мянган төгрөг авах гээд дугаарлаж байсан олон хүнийг хараад баян ядуугийн ялгаа ямар их гараа вэ гэж бодсон. Дундаж амьдралтай хүмүүс ховор бололтой.

-Тантай ярилцаж суухдаа нүүрээ будаагүй байгааг ажиглалаа. Угаасаа нүүрээ буддаггүй юм уу?

-Эмэгтэй хүн ээжийгээ дуурайдаг. Манай ээж нүүрээ бараг буддаггүй байсан. Түүнийг нь дуурайсан юм байлгүй.

-Гэр бүлийнхнийгээ танилцуулахгүй юу?

-Би ээжээсээ зургуулаа. Дээрээ ах, эгчтэй, гурван дүүтэй. Манай аав Зэвсэгт хүчний 165 дугаар ангид ахлагч цолтой хүн байсан. Харин ах маань цагдаа. Би цэргийн гэр бүлд өссөн болохоор надад дотно санагддаг. Тиймээс Хилийн цэргийн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.

-Тулааны энэ төрлийг Монголд хөгжүүлэхэд ямар ажил зохиох шаардлагатай байна вэ?

-Монгол охидууд энэ спортын төрлийг их сонирхдог. Тулалдах сонирхолтойгоо ч хэлдэг. Бардам, биеийн чацтай охидууд их байна. Тэднийг бэлтгээд гарахад дэлхийн тавцанд мэдээж хүчтэй өрсөлдөгчид болно. Гэхдээ хөгжүүлэх зах зээл нь дутагдаад байгаа юм. Бэлтгэл сургуулилт хийе гэхээр байр байхгүй. Тэгээд ч энэ төрлийн спортоор эмэгтэй хүн хичээллэхэд монголчуудын сэтгэхүй арай болоогүй гэсэн бодол төрдөг. Гэхдээ судалж л байна. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 11-нд Японд Цунами болж энэ үеэр эх орондоо ирсэн. Таван сард тэмцээн зохион байгуулахаар төлөвлөсөн ч өмнө нь зохиогдсон тэмцээний тов гарсан болохоор Япон уруу буцсан. Тийм болохоор энэ хавар Есүй юу хийгээд явааг үзүүлэх тоглолт зохионо. Дэлхий нийтээр таргалалт их байгаа энэ үед хүмүүс хялбар аргаар турахыг илүүд үзэх болжээ. Эрүүл биед саруул ухаан оршино гэдэг. Тийм болохоор спортоор хичээллээрэй гэж мөн хэлмээр байна. Залхуурахгүйгээр хүн өөрийгөө ялна гэдэг амжилт. Өдөрт ядаж 30 минутыг өөртөө зориулж спортоор хичээллээрэй.



Б.СЭЛЭНГЭ


www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (20)

  • tor (119.40.102.67)

    2013-04-27

    nice

  • enhkjargal (119.40.102.67)

    2013-04-27

    goy

  • ***** (122.201.18.142)

    2013-04-23

    Хегшин америктай суусан с.айдтай улс яаж нууцтай байх вэ.хамаг нууцаа орондоо ороод алдана.тийм болохоор батаараас еер ярих юмгуй бололтой

  • ***** (173.14.250.155)

    2013-04-23

    Saihan ohin bna, daichin chanartai yum. Amjilt!

  • boogii (78.102.226.31)

    2013-04-22

    Chamd amjilt husi.Mundag emegtei bna.

  • 1213 (182.160.25.84)

    2013-04-22

    Ёстой мундаг охин байна. Эх оронч сэтгэлгээ нь маш их таалагдлаа.Аль нэг газар амжилт гаргахгүй ч харийн хүн дагаж амь биеэ зовоолгүй зөвхөн Монгол доо сайхан амьдарцгаая хүмүүс ээ.

  • ***** (182.160.45.96)

    2013-04-21

    hurts ugtei emegtei ymaa. ongiroo ch gehiimuu. yahuu hoorhii chaawaas mergejleesee bolood iim zan bdag bzee. Huwi hun talaas n taalagdahgui bgaach Mongoliihoo neriig gargaj ywaa gedeg utgaar hundelye

  • smoke (202.126.91.151)

    2013-04-21

    amjilt hvsey

  • jonon (122.201.20.154)

    2013-01-26

    uneheer mundag ymaa amjilt

  • (192.190.254.252)

    2013-01-16

    Uneheer ih chamar baharhaj bainaa, jinhene Mongol emegtei yumaa hariinhantai suuj yavalddag ohiduud bugd urvagch harin chi bol temtsegch gaihaltai

  • (37.220.179.22)

    2013-01-15

    солонгос хужаа гөлөгтэй суусан хүүхнүүд бүгд урвагч шүү дээ.

  • ХАМУГ МОНГОЛ (202.126.91.58)

    2012-01-07

    ТА HAMUGMONGOL MN САЙТААР НЭГ ЗОЧИЛООРОЙ

  • zochin (202.131.252.90)

    2012-01-07

    amjilt xysie mongolooroo l yldeerei

  • bishirch bnaaoo (202.179.10.150)

    2012-01-06

    lag ymaa hen buhnii hiigeed baidagguig hobby helbereer hiij bgad

  • Damba (203.91.118.193)

    2012-01-06

    Good

  • yaponoos (111.191.212.196)

    2012-01-05

    Naadah chin hudalaa tom yarijeechamaig end hen ch tanihgui ee

  • (202.179.18.135)

    2012-01-05

    good luck

  • GIGI (202.179.16.161)

    2012-01-05

    GOOD LUCK GOOD LUCK

  • zochin (103.11.192.34)

    2012-01-05

    dotroo bodoltoi doroo suurytai l ohin bna hund berh sportod shantralgui eh oron undes ugsaagaa gej bodoj yavdagt ni bayarlaj bna amjilt husie

  • bolor (203.169.52.41)

    2012-01-05

    hi mundag yum aa chamd amjilt huseiimanao mongoliin buh ohid cham shig iim zuv bodoltoi eh ornoo gesen setgeltei mongol tsusaa hamgaalsan tiim hohiduud baigaasai gej husej bnaa chamt mash ikh erch huch amjiltiig husei chi chadnaa