Том Хидлестон: Өдөр бүрийг өөр нэгний амьдралаар эхлүүлэх нь жүжигчний онцлог
- 2016-05-09
- Энтертайнмент
- 0

Их Британийн жүжигчин Том Хидлестон “Thor” болон “Avengers” киноны Локигийн дүрээр олонд танил болсон билээ. Түүний шинэ уран бүтээл “High-Rise” кино энэ сарын 13-нд дэлгэцэд гарах юм. Түүнтэй уран бүтээлийн талаар ярилцсаныг хөрвүүлэн хүргэж байна.
-Өнгөрсөн онд та уран бүтээлийн олз омог дүүрэн байлаа. Удахгүй таны тоглосон “High-Rise” кино нээлтээ хийнэ. Сүүлийн үед бүтээсэн дүрүүдээс танд аль нь хүндрэлтэй байсан бэ?
-Сүүлийн 18 сар үнэхээр завгүй ажиллалаа. Өдөр хоног харвасан сум шиг өнгөрч, заримдаа өглөө сэрээд “Би дэлхийд байна уу, эсвэл сансарт байна уу” гэж бодох хүртэл ачаалалтай өдрүүд байв. Янз бүрийн дүрд хувирч, өдөр бүрийг өөр нэгний амьдралаар эхлүүлэх нь жүжигчний онцлог. Ямар ч дүр оногдсон би бодож шаналахаас илүү зүгээр л хэсэг зуур тэр амьдрал руу шилжиж орчноос өөрийгөө тасалдаг учраас хүндрэлтэй зүйл огтхон ч байхгүй.
-Жүжигчин хүн олон зүйл хийж чаддаг байх хэрэгтэй. Тэгж байж уран бүтээлийн санал бусдаасаа их авах байх тийм үү?
-Бидний ажил үзэгчдийг шинэ ертөнцөд хөтөлж, сонирхлыг татах гол хөдөлгүүр юм. Жүжигчин хүн юмыг хурдан сурдаг байх хэрэгтэй гэж боддог. Ур чадвар чухал ч дүр төрх бас чухал. Ногдсон дүрд тоглож чадна гэсэн итгэл байвал бидний ур чадвар цаг тутамд нэмэгдэнэ.
-“High-Rise” киноны саналыг хэрхэн хүлээж авсан бэ?
-Найруулагч Жереми Томас цус сорогчийн тухай “Only Lovers Left Alive” киноны зураг авалтын дараа, Жэй Жи Баллард зохиолчийн шинэ бичвэрийг уншаад түүний толгойд “Үүнийг заавал уран бүтээл болгох хэрэгтэй. Мөн Томыг тоглуулах ёстой гэсэн бодол буусан” гэсэн. Намайг ингэж хүндэтгэж буй хүний саналаас би хэрхэн татгалзах билээ.
-Шинэ кинонд эмчийн дүр бүтээж байгаа юм байна. Сурталчилгаанд зад лан шинжилгээ хийж бай гаагаар гардаг хэсгийн зу раг авалтыг хэрхэн авсан бэ?
-Мэдээж жинхнээсээ задлан хийгээгүй. Миний зүгээс дүрийг үнэмшилтэй харагдуулах үүрэгтэй. Би “I Saw the Light” кинонд Ханк Уилламсийн дүрд тоглохдоо мэргэжлийн хөгжимчдөд яг л өөрөө гитар тоглож байгаа мэт харагдуулах гэж хагас жил бэлтгэл хийсэн. Энэ уран бүтээл дээр эмчийн дүр авсан учраас өндөг идэхдээ ч мэс засал хийж байгаа юм шиг зүсч бэлдсэн.
-Киноны зургийг Ирландын хойд хэсэгт нэлээд бөглүү газар авсан гэсэн. Бүүдгэр цаг агаарт далайн чимээ сонсч, гунигтай дүрд тоглоод уйтгартай санагдсан уу?
-Харин ч их сайхан зураг авалт байсан. Кино багийнхан байрлах хугацаандаа өмнөхөөсөө илүү дотно бол сон. Долоо хоног бүрийн лхагва гаригт загас шарж, түүдэг гал тойрон суудаг байлаа. Өдөр бүр10 цагийн бичлэгтэй учраас нам гүм газар надад амралт болсон.
-Амжилтын ард шаргуу хөдөлмөр байдаг. Гэртээ хэр их цагийг өнгөрүүлж бай на вэ?
-Миний нэр дээрх байшин болохоос амьдардаг гэж хэ-лэхэд хэцүү. Бодоод үзсэн чинь өнгөрсөн жил гэртээ гурван долоо хоног л байсан юм билээ.
-Гэртээ бараг байдаггүй юм байна. Гэр бүлдээ цаг зарцуулж чадахгүй байгаадаа бухимдах үе гардаг уу?
-Ганцхан би биш, бүх жүжигчин гэртээ орох завгүй ажилладаг. Миний хувьд хаа на байрлаж байна тэр газраа гэрээ гэж бодоод тав тухыг мэдрэхийг хичээдэг. Дасан зохицож байж л энэ их ачаалалд өөрийгөө амраана. Албан ёсны гэр бүлтэй болж аав болохоороо энэ хэвшлээ өөрчилж, ажлаа зохицуулна гэж бодож байгаа. Өрх толгой лох хүн хариуцлага хүлээх хэрэгтэй.
-Энэ цаг мөч жүжигчний карьерийн тань оргил үе гэж тодорхойлж болно. Бүтээсэн амжилт тань нэг өдөр нурж, үзэгчид мартахвий гэж ай даг уу?
-Хэлж мэдэхгүй юм. Хүний амьдрал үнэхээр таашгүй, бодсоноор болохгүй зүйл олон. Энэ тухай бодмооргүй байна, тийм зүйл тохиолдсон хойно нь бодох зав зөндөө гарах байх. Танд уран бүтээлчдээс ийм асуулт асуух хэрэггүй гэж зөвлөмөөр байна. Тааламжтай байдаггүй юм.
-Үзэгчдийн дунд хүлээлт үүсгэж, сүр дуулиан дагуул даг кинонд тоглох, “High-Rise” эсвэл “I Saw the Light” шиг энгийн уран бүтээлд тоглох хоёрын дунд ямар ялгаа байдаг вэ?
-Том баг бүрэлдэхүүнтэй, их төсөвтэй киноны уран бүтээлчдээс их зүйл сурч туршлага хуримтлуулдаг. Тө сөв ихтэй киноны зургийг удаан авдаг. Харин бага хөрөнгө мөнгөтэй продакшн илүү зардал гаргахгүйн тулд хурдхан зургийг нь аваад дуусгадаг. Энэ нь хоёулаа сайн, муу талтай. Хурдан авсан зураг авалтын дараа нэг юмыг нь гээчихсэн юм шиг дутуу мэдрэмж төрдөг. Харин цаг хугацаа зарцуулсан зурганд жижиг хэсэг дээр анхаарч, олон давтан авах нь толгой эргүүлж сайн зургийг гээх сул талтай. Би аль ч төрлийн киног голохгүй тоглодог. Мэдээж дуулиантай кинонд тогловол чадварлаг хүмүүсээс их зүйл суралцана. Бага төсвөөр хий сэн ч үзэгчдийг байлдан дагуулдаг кино олон хийж байна.
-“I Saw the Light” киноны дүрийг гонсгор хүлээж авсан гэж сонссон. Уг киног Оскарт өөрийг тань тодорхойлох чухал уран бүтээл гэж байсан ч, амжилттай болоогүй. Та киноны тухай юу гэж бодож байна вэ?
-Киноны зураг авалт зургаан сар орчим үргэлжилсэн. Тэнд байсан би, шууд ирж үзсэн та бид хоёрын киног тодорхойлох өнцөг өөр. Бид кино гарах хугацааг үзэгчдийн цагийг үрсэн зүйл болгохгүйн тулд амьдралынхаа зургаан сарыг зарцуулсан. Найруулагч Майк Николс “Цаг хугацаа өн гөрсөн ч сэтгэлд үлдэх сайн кино хийе гэвэл архины мухлагийг зорь” гэж хошигнон хэлсэн байдаг. Яагаад гэвэл, хүмүүс зүгээр л сөрөг бодлоо илэрхийлдэг, оновчтой шүүмж өгдөггүй. Тийм учраас архины мухлагт хэдэн хундага уучи хаад гараад ирсэн хүн шиг хэн ч юу ярьсан тоохгүй, өөрийнхөө зорьсон руу зүтгэх хэрэгтэй гэсэн санаа юм. Хүн бүрт үзэл бодлоо илэрхийлэх эрх бий, миний хувьд хийсэн бүтээлээ шүүх зохимжгүй байх. Учир нь энэ киног зүгээр л хийчихье гээд хийгээгүй.
А.Даваахүү

Сэтгэгдэл (0)