Лондон хот муслим шашинтай даргатай боллоо

 

        Хөдөлмөрийн намын гишүүн Садик Хан Лондон хотын захирагчаар сонгогдлоо. Өдгөө 45 настай Садик нь Лондон хотын анхны муслим шашинтай дарга юм. Британийн муслим шашинт иргэдийн 12 хувь нь Лондонд амьдардаг. Тэрбээр сонгогчдоос 1,3 сая санал авч, консерватив намын өрсөлдөгч Зак Голдсмитийг 315 мянган хүний саналаар илт давуу ялжээ. Шинэ хотын даргын эхний ээлжид хийхээр төлөвлөсөн ажил нь нийтийн тээврийн хүрэлцээ, “хөгшин” барилгуудын ашиглалтын асуудал гэнэ. Садик нь Пакистанаас цагаачлан ирсэн найман хүүхэдтэй айлын дунд хүү бөгөөд хүний эрхийн хуульч мэргэжилтэй юм.

 

А.Даваа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • bitedend (109.8.220.44)

    2016-05-09

    B BANGA er ni zuv meregelsen baina 6 saraas ene arabuud buunuur baruun evropiig