Ким Жон Ун хоёр Солонгосыг холбооны системийн дагуу нэгдэхийг уриалав
- 2016-05-09
- Дэлхий
- 0

БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын VII их хурлыг тус улсын удирдагч Ким Жон Ун нээж, үг хэлжээ. Түүний илтгэлийг Умард Солонгосын Цахилгаан мэдээний төв агентлаг дамжуулсан байна. Тэрбээр илтгэлдээ “Цөмийн зэвсэгтэй орнууд БНАСАУ-ын эсрэг эвсэн үйл ажиллагаа явуулахгүй бол бид үүрэг хариуцлагаа хүлээж, цөмийн зэвсэг ашиглахгүй” гэсэн байна. Мөн “Бид Олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, цөмийн зэвсэг дэлгэрүүлэхээс урьдчилан сэргийлнэ. Дэлхийг цөмийн зэвсэггүй болгохын төлөө Умард Солонгос ажиллах болно. Мөн манай улсын эсрэг дайсагнасан бодлого баримталж буй орнуудын эсрэг хэвийн харилцаагаа үргэлжлүүлнэ. Манай нам болон Засгийн газрын зүгээс БНАСАУ-ын тусгаар тогтнол, гадаад харилцааг дэмждэг улс орнуудтай найрсаг харилцаагаа хөгжүүлж, хүндэтгэлтэй харилцана” гэж мэдэгджээ. Ким Жон Ун 2012 оноос БНАСАУ-ыг удир дах болсноосоо хойш анх удаа цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай дурдсан нь энэ юм. Түүнчлэн Умард болон Өмнөд Солонгосын харилцаатай холбогдуулан холбооны системийн дагуу нэгдэхийг уриалсан байна. Энэ санаачлагыг Ким Ир Сен 1980 оныVI их хурлын үеэр гаргаж байжээ. Солонгосын хойгт нэг үндэстний нэгдмэл улс байгуулах санаачлагынхаа тухай Ким Жон Ун “Манай Хөдөлмөрийн нам солонгосчуудын нэгдсэн улс байгуулахад бэлэн. Бид агуу удирдагч Ким Ир Сений Корё /Өмнөд Солонгос/-д тавьсан нэгдсэн улс байгуулах са-налыг дэмжиж байна” гэв. Харин Япон, Умард Солонгосын харилцаатай холбогдуулан Япон солонгосчуудын эсрэг үйлдсэн гэмт хэргийнхээ төлөө уучлалт гуйх ёстой бөгөөд бидний нэгдэх үйл явцад тэд хөнд лөнгөөс саад учруулах ёсгүй гэж мэдэгджээ. Тэрбээр Умард Солонгосын тусгай ажилт нууд япончуудыг хул гайл сан тухай асуудлыг дур даагүй байна. Намын их хурлын үеэр Пхеньян хотод баярын уур амьсгал оруулж, гудамж талбайд эрх баригч намаа магтан дуулсан лоозон хатгажээ. Умард Солонгосын хувьд намын их хурал нь улс тө-рийн маш чухал үйл явдал юм. Умардын удирдагчаар толгойлуулсан Хөдөлмөрийн нам нь улс орны хөгжлийг дангаар тодорхойлогч гол улс төрийн хүчин билээ. Тий мээс намын их хуралд онцгой анхаарал хандуулж, удирдагч Ким Жон Ун улс орныхоо цаашдын хөгжил дэвшилтэй холбоотой олон чухал асуудлыг үргэлжлүүлэн хөндөн хэлэлцүүлэхээр төлөвлөжээ.
Х.Эрдэнэзаяа

Сэтгэгдэл (4)
зоÑин (124.158.112.3)
Ðдоо л зөв ÑийдвÑÑ Ð³Ð°ÑгажÑÑ.
North Korea (202.180.216.234)
baahan tomorch bgaad tgeel hiin garaal shalchiichih yum daa, China ni zaigaa baringuut amisgaa bolj bgaam, tgeel demiireel ehlej bna,zalitai gahai shuu
ÐÐ ÐÐÐ (150.129.143.109)
Ð¥ÐÐÐÐÐÐЫ СÐСТÐÐÐÐÐ ÐÐÐУУ ÐÐРЮУРХÐÐÐÐÐ ÐÐÐÐÐÐРТÐÐÐÐÐÐ ÐÐÐ ÐÐЧÐÐЧ ÐÐÐРУÐСЫРСÐТÐÒ®Ò®ÐЧÐÐ.
зоÑин (202.179.27.64)
ÑаÑган ÑооÑой