МУСТА Б.Хангал энэ сарын 12-нд эмч нараа алдаршуулна
- 2016-05-10
- Энтертайнмент
- 0

Эрүүл мэндийн элч дуучин хэмээн олноо өргөмжлөгдсөн МУСТА эмч, дуучин Б.Хангал “Сувилагч бүсгүй...-д” уран бүтээлийн гурав дахь бие даасан цэнгүүнээ энэ оны тавдугаар сарын 12-ны өдөр Монгол бөхийн өргөөнд 19.00 цагт үзэгч түмэндээ ганцхан удаа өргөн барих гэж байна.
Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Сувилахуйн амьдрал төв” ТББ, “Монголын ахмад сувилагчдын холбоо” ажилж байгаа аж.
Тоглолтын үеэр шилдгийн шилдэг сувилагч шалгаруулах “Алтан дэнлүү-2016” ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болно. Бидний эрүүл энхийн манаанд цаг алдалгүй зогсдог эрхэм эмч, сувилагч нараа алдаршуулах хүндэтгэлийн тоглолтонд та бүхнийг урьж байна.


О.Заяа

Сэтгэгдэл (0)