МАХН засгаас арчигдах уу

        Засгийн нэг бүрэлдэхүүн болох “Шударга ёс” эвслээс Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар гарч Монгол Ардын намд, Г.Уянга, Л.Цог нар Тусгаар тогтнол, эв нэгдлийн намд, Н.Батцэрэг, М.Сономпил нар  УИХ дахь Ардчилсан намын бүлэгт элссэнээр тус бүлэг О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ, Ц.Цолмон, Ц.Оюунбаатар гэсэн дөрвөн хүнтэй үлдсэнээр бүлгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах эрх зүйн чадамжгүй болсон билээ.

Засаг барилцаж буй нэг субьект нь  бүлэггүй болсон нь Засгийн газар цаашид тогтвортой ажиллаж чадах уу гэсэн асуултыг үлдээж буй бөгөөд үүнд  ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын өгсөн товчхон хариулт нь  “Шударга ёс бүлэг задарсан ч эвсэл задраагүй” гэх тайлбар байлаа.

“Шударга ёс” бүлгээр дамжуулан хувийн улс төр хийж, хууль тогтоох төрийн дээд байгууллагад нөлөөлөх гэсэн Н.Энхбаярын хүсэл ийнхүү хязгаарлагдахтай зэрэгцээд, түүний намыг гудамжинд “хөөж” гаргах тухай яриа улс төрийн хүрээнээс дэгдэх болсныг хов жив төдийгөөр өнгөцхөн дүгнэж боломгүй.

Санаатай болон санамсаргүйгээр цацаж байгаа “бор шувуу”-нд итгэхэд хэцүү ч хэрэв Ардчилсан нам засгаас МАХН-ыг хөөлөө гэхэд алдах юм үгүй. АН-ын 35 кноп дээр МҮАН-ын хоёр, ИЗНН-ын хоёрыг нэмбэл УИХ-д ердийн олонх болно гэсэн үг. Нөгөө талаар  үлдэж байгаа 45 хоногт Ч.Сайханбилэгийн засгийг огцруулах асуудлыг хөндөж, саналаа алдахыг МАН хүсэхгүй нь лав. Харин бүлгийн дарга болоод тав хоногийн дараа бүлэггүй хоцорсон О.Баасанхүүд ийм  нэг гомдол байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ хожих юмгүй, нэмэгдэхүүний байрлалыг өөрчиллөө гэхэд нийлбэр дүн нь ижилхэн гарах асуудалд улс төр хийх нь утгагүй гэдгийг МАН ч, МАХН ч мэдэж байгаа биз. Харин Ардчилсан намын хувьд дангаараа засаг барьж сонгуульд оролцлоо гэхэд үүнийг бас л буруутгах аргагүй тактик. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Эрүүл мэнд, спортын сайдаар Ц.Лхагвасүрэнг томилох асуудлыг ярилцсан бөгөөд Засгийн газрын саналыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх ёстой байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшилсон.

Өнгөрсөн оны аравдугаар сарын 30-нд Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамбыг АТГ-аас баривчилсан он цагаас эхэлж тоолбол Ч.Сайханбилэгийн танхим  зургаан сар “онгорхой шүдтэй”, Ц.Оюунбаатар гурван давхар дээлтэй халууцаж яваа юм.

МАХН-ын зүгээс “Засгаас сайн дураараа гарахгүй, харин хөөж болно. Хөөсөн үед чинь хоргодоод байхгүй” хэмээн гэдийж буй ч үнэндээ бүлгээр дамжуулан хийдэг тэдний “шантааж” үгүй болсон гэдгийг мэдэрч байгаа байх. Ямар ч байсан намын даргадаа “үйлчлэх” тогтоолын төслийг Ц.Оюунбаатар Ц.Нямдоржийн хэлсэнчлэн халааснаас гаргаж, дэмжүүлэх боломжгүй болсон юм. Хэрэв МАХН хазгай л гишгэвэл сайдууд нь Ардчилсан намын гэрээс хөөгдөх дээрээ тулж магадгүй юм. Өмнө нь 26 кноптой МАН-ын зургаан гишүүнийг Ардчилсан намынхан урьж оруулчихаад хөөгөөд гаргачихсан гашуун сургамж байна. Тэгвэл УИХ-д дөрөвхөн кноптой үлдсэн МАХН-ын  гурван сайдыг хөөхөд Ардчилсан нам төвөгтэй биш. Гэхдээ МАХН-ын сайдуудыг хөөхөөр болсон гэдэг яриа бол Ардын нам болон Ардчилсан намын зарим гишүүдийн зүгээс шидэж байгаа албажаагүй яриа гэдгийг онцлох нь зөв болов уу. 

О.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (29)

  • (202.170.82.39)

    2016-05-12

    алт

  • (202.170.82.39)

    2016-05-12

    май

  • (202.170.82.39)

    2016-05-12

    ай

  • (112.72.11.124)

    2016-05-10

    zailuulaad manan bolson deer

  • сарнай (104.224.165.201)

    2016-05-10

    махн _н мянга мянга дэмжигч нарыг арчина гэж байхгүй шүү дээ энэ нам монгол орны хөгжилийн суур хөгжилийн эх үндэс болсон нам шүү дээ

  • ИРГЭН (103.11.192.34)

    2016-05-10

    ЭНЭ ХЯТАДЫН ИРГЭН ЛЯО ШЮ ТӨРӨӨС ЗАЙЛАХ БОЛООГҮЙ ЮУ.

  • (122.201.24.250)

    2016-05-10

    өнгөрсөн 4 жил махн- засаг хамтарч бариад манантуулсан биз дээ. энэ их өрийг махн ан- хамтдаа л хариуцна.

  • (122.201.24.250)

    2016-05-10

    өнгөрсөн 4 жил махн- засаг хамтарч бариад манантуулсан биз дээ. энэ их өрийг махн ан- хамтдаа л хариуцна.

  • Gvndeg (71.85.95.70)

    2016-05-10

    МАН болон АН явуулга энд явагдаж байгаа нь хэн ч харахад тодорхой байна. МАХН хүчирхэг байгаа болохоор л АН МАН 2 шахаж байгаа хэрэг. Гэхдээ МАХН хэзээ ч засгаас шахагдаж гарахгүй.

  • 123 (71.85.95.70)

    2016-05-10

    ЭНЭ БҮХ УЛСЫН ӨРИЙГ МАН, АН 2 ЗАСАГ ЭЭЛЖЛЭН БАРИХ ХУГАЦААНДАА ХИЙСЭН ХЯМРАЛЫГ ҮҮСЭХ ГОЛ ШАЛТГААН БОЛСОН.

  • 123 (71.85.95.70)

    2016-05-10

    ЭНЭ БҮХ УЛСЫН ӨРИЙГ МАН, АН 2 ЗАСАГ ЭЭЛЖЛЭН БАРИХ ХУГАЦААНДАА ХИЙСЭН ХЯМРАЛЫГ ҮҮСЭХ ГОЛ ШАЛТГААН БОЛСОН.

  • ЗОЧИН (71.85.95.70)

    2016-05-10

    ОДОО БОЛОХГҮЙ БҮТЭХГҮЙ БАЙГАА БҮГДИЙН Н.ЭНХБАЯР РУУ ЖИХЭХ ГЭСЭН ДАЛД БОДЛОГО ЯВУУЛЖ БАЙЖ Ч МЭДНЭ?

  • (45.55.45.48)

    2016-05-10

    АН, МАН бааахан л өр зээл босгосон.Энэ их өрийг манай үр хойч төлнө гээд ЕСайд нь хэлж байсан.Бонд гэдэг чинь өр зээл биш гэж ярина.Бонд чинь ӨР шүү дээ ӨР.Энэ МАНАН байхгүй болсон цагт л нэг гайгүй болно.

  • Лүндэг (45.55.45.48)

    2016-05-10

    АН, МАН бааахан л өр зээл босгосон.Энэ их өрийг манай үр хойч төлнө гээд ЕСайд нь хэлж байсан.Бонд гэдэг чинь өр зээл биш гэж ярина.Бонд чинь ӨР шүү дээ ӨР.Энэ МАНАН байхгүй болсон цагт л нэг гайгүй болно.

  • ЗОЧИН (203.169.50.152)

    2016-05-10

    МАН ЯВУУЛГА ЯВАГДАЖ МАХН-Г ЗАСГААС ШАХАХ УВАЙГҮЙ ЯВУУЛГА ЯВУУЛАХААС ӨӨР АЖИЛ ХИЙХГҮЙ 4Н ЖИЛ ӨНГӨРЛӨӨ АРД ТҮМЭН АМЛАЛТАА НЭХЭХ ЦАГ БОЛЛОО.

  • хувьсгалч (162.247.73.204)

    2016-05-10

    МАХН-ыг дэмждэг ард олуулаа байгаа цагт арчигдана гэж хэзээ ч байхгүй.. Цөөнхийн дуу хоолойг илэрхийлж чаддаг ганц нам. МАНАН-н монопольжсон үйл ажиллагааг таслан зогсоох хүчтэй ард түмний нам.

  • АРД (5.79.68.161)

    2016-05-10

    ИРГЭДИЙГ ТӨӨРӨГДҮҮЛЖ МАНАН ДУНД ОЛОН ЖИЛ ТӨӨРӨГДҮҮЛЛЭЭ ЖИНХЭНЭ УТГААРАА ХОШГОРУУЛЖ ЯДУУХАН ЗҮДҮҮХЭН АМЬДРАЛААР МИНЬ ДООГ ТОХУУ ХИЙЛЭЭ МАНАН БУДАНГҮЙ УТАА ТОРТОГГҮЙ НИЙГМИЙГ ХҮН БҮР Л ХҮСЧ БАЙГАА МАХН ЫН БОДЛОГО ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА ЭЭЖ ХҮНИЙГ БАЙХГҮЙ ҮЕД ГЭР ЭЗГҮЙРДЭГ ШИГ МАХН ААР ТӨР ЭЗГҮЙРЧ БОДЛОГО ДУТАГДАЖ БАЙНА МАХНЫГ ДЭМЖИНЭ ЭНХБАЯРЫГ ДЭМЖИНЭ ЭНХБАЯР ШИГ АРВАН ХҮН БАЙХАД Л МАНАЙ УЛС БОСООД Л ИРНЭ

  • хувьсгалч (192.42.116.16)

    2016-05-10

    МАХН-ыг дэмждэг ард олуулаа байгаа цагт арчигдана гэж хэзээ ч байхгүй.. Цөөнхийн дуу хоолойг илэрхийлж чаддаг ганц нам. МАНАН-н монопольжсон үйл ажиллагааг таслан зогсоох хүчтэй ард түмний нам.

  • enhbat (203.169.50.152)

    2016-05-10

    manangiin daranguilal herees heterch ard tvmniig chinges bond nereer huurch bga ni vnend niitsehgvi

  • enhbat (203.169.50.152)

    2016-05-10

    90jiliin tvvhtei namaa l denjiine gagtshvv 3 an man 2 shahaad bga ni oilgomjtoi bn vnii tul ard tvmen negdej negen duugaar mongol ardiin huwisgalt namd elsej hvchiig ni nemeh heregtei bn

  • Сэтгүүлч Б (203.169.50.152)

    2016-05-10

    МАХН төр засаг барьж байх хугацаанд улс орон гадаад өр зээлгүй ард иргэд н санхуугийн хямралд ороогүй байсан үе. Одоо бид МАНАНг сонгосноор газар шороогоо худалдсан олон улсын өрийн их сүлжээнд оруулсан олгариуд олширсоор МАНАНгүй төр засаг улсын хөгжлийг харуулна

  • Нэмэлт орлоготой болцгооё (202.9.41.56)

    2016-05-10

    Мөнгө олох гэж гадаадын элдэв сайтуудын рекламууд үзэж дарж, хайран цаг хүчээ дэмий барж байснаас Монголдоо ажлынхаа хажуугаар давхар ажиллан нэмэлт орлого олох баталгаатай арга байна. Би нэмэлт орлого олох гэж гаднын сайтуудын реклам хэдэн сараар дарж дансандаа овоо хэдэн доллар цугларсан боловч мөнгөө авах гэхээр худлаа байдаг юм. Хайран цаг, итгэл үнэмшлээ зарцуулсандаа харамсаж явдаг.Дээр нь чиний нээлгэсэн олон улсын виза картны дугаар, нууц үгийг ашиглан чиний дансыг хакерууд ашиглаад үлдэгдэл хэдэн доллар байвал сар сар суутгаад байдаг боломж олгоно гэсэн үг. Хааж байж санаа амарсан. Би интернэт ашиглан мөнгө олох олон олон арга судалж, ажиллаж байсан боловч амжилт бараг гарахгүй шүү. Болдог нэг нь байдаг л юм. Гэхдээ хэцүү. Анхандаа овоо хэдэн доллар аваад явж байтал эргээд суутгаж аваад байдаг болохоор дээр хэлсэнчлэн дансаа хаалгахаас өөр аргагүй болсон. Харин үүний оронд Монголдоо ажиллаж найдвартай нэмэлт орлого олох боломж байнаа. Хийсэн ажлынхаа хөлсийг сар бүрийн 20-ны өдөр доллараар бэлнээр нь авна. Энэ компани хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг учир таны цалингаас 10хувийн татварыг суутгаж таны нэр дээр татварын бичилт хийхээс гадна НӨАТ-ын буцаан олголтын баримт ч өгдөг. Сардаа 100-300 түүнээс ч илүү доллараар нэмэлт цалин авч байгаа хүмүүс их байна. Би бүтэн жил гаран энд ажиллаж одоо сарын цалин 180-280 доллар болоод байна. Энэ компани нь олон улсын төслийн байгууллага бөгөөд санхүүжүүлэгч нь хятадын нэр хүндтэй томоохон тэрбумтан юм байна лээ.Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол amoura_1001@yahoo.com хаягаар харьцаарай