Д.Трамп: Намын дэмжлэггүй сонгуульд ялна
- 2016-05-10
- Дэлхий
- 0

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч, тэрбумтан Дональд Трамп "Намын элитүүдийн дэмжлэггүй Цагаан ордны тэргүүн болно” гэсэн байна. Энэ тухайгаа тэрбээр “ABC” телевизид өнгөрсөн ням гаригт өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгдсэн байна. Дональд Трамп ирэх арваннэгдүгээр сарын сонгуульд ялалт байгуулна гэдэгтээ итгэлтэй байгаа аж. Түүний бодлоор, сонгуульд ялалт байгуулахад намын нэр хүндтэй гишүүдийн дэмжлэг, манлайлал чухал биш бололтой. АНУ-ын нөлөө бүхий улстөрчид Д.Трампыг Ерөнхийлөгчид тохирохгүй хүн гэж үзсэн ч тэрбээр 28 мужид ялалт байгуулаад байна. Мөн Д.Трамп 17 нэр дэвшигчтэй эхэлсэн Бүгд найрамдах намын сунгаанд ганцаараа тунан үлдэж, иргэдийн дэмжлэгийг хүлээсээр байна. Тэрбээр Кливлендэд ирэх долдугаар сард болох намын хурлаар нэр дэвшигчийн батламжлахаа авах юм.

Сэтгэгдэл (0)