Оффшорын эргэн тойронд хэн юу хэлэв
- 2016-05-10
- Нийтлэл
- 0

Оффшор дансны тухай асуудал өнөөдрийн трэнд сэдэв болоод байна. Интернэт цахим ертөнц болоод сошиал медиагаар оффшор дансаа тайлбарласан эс бөгөөс оффшор гэдэг нь юу болох талаар сонирхсон бас сонжсон, зөв бурууг нь хэлэлцсэн хүмүүс л байх юм.
Ер нь яагаад энэ тийм сүржин асуудал гэж. Гадаадад данстай байх нь тийм ноцтой юу? Эсвэл яг хууль зөрчсөн татвараас зайлсхийсэн, нуун далдалсан мөнгө угаасан явдал уу?
Энэ асуудлын эргэн тойронд сошиал ертөнцөөр хэн юу хэлэв?
БАТ ИНЖЕНЕР @batengineer : Төлсөн татварыг маань асар зөв зарцуулдаг төртэй болчихвол та нарын хамтаар оффшорыг ад үзэж болох л юм. Яг үнэндээ бол найрлачихдаг шүү дээ
Аанхаа @Aanxaa: Одоо оффшор данс сонгуулийн шоу болно, тухайн үед нь нийтэд зөв ойлголт өгөөгүйн гай. Одоо мянга тайлбарлаад хэн ч хүлээж авахгүй, хохино.
Элийрэгч@Uyanga_ts: Ернол Монголоо л оффшор бүс болгохын төлөө тэмцэлдвэл мөнгө татдаггүймаа гэхэд дарга нарын тэр их мөнгө далайн чанад руу гарахшуйшд
Б.Ганчимэг сэтгүүлч @ganchimeg: Одоо Оффшор гэж бас нэг "аллага" гаргаад ирсэн үү ккк, гэх мэт сошиал ертөнцийнхний санал сэтгэгдэл дуусахгүй хөвөрнө.
Тэгвэл, оффшор данстай хэмээн олон нийтийн сүлжээгээр цацагдаад байгаа эрхмүүд энэ тал дээр хэрхэн тайлбар хийв.

Хотын захирагчийн хүү Бат-Үүлийн Чулуудайгийн олно анхаарлыг их татсан. Энэ талаараа өөрөө тайлбар хийлээ. Тодруулбал, “Стратежик майнинг” компани 2011 онд байгуулагдсан. Үйл ажиллагаа явуулахгүй байж байгаад хаагдчихсан. Данс нээгээгүй учраас нэг ч долларын гүйлгээ хийгдээгүй. Ер нь энэ далимд хэлэхэд би хар багаасаа л иргэний эрхээ эдлэж чадахгүй байнга хардлагад өртөж, гүтгүүлж дайруулж ирлээ. Улстөрчийн хүү болсон минь буруутай бололтой. Оффшор бүст компани бүртгүүлэх нь аль ч хуулиар хориглоогүй, бизнесийн хэвийн л горим шүү дээ. Улс төрч хүн данс нээвэл хардагдах л байх. Гэхдээ тэр компани данс нээж ч амжилгүй хаагдсан гэдгийг ахин тодруулж хэлье. Оффшор данстай байх, оффшорт бүртгэлтэй компани байх хоёр нь тэс өмнөө ойлголтууд шүү. Энийг зориуд хутгаад, улс төржүүлэх сонирхолтой бүлэг байгаа. Тэд ийм мэдээг их олзуурхан шүүрч цацаж байгаа гэж харж байна. Ерөөсөө данс нээгээгүй, дансгүй учраас мөнгө ч орж гараагүй. Уг нь оффшор бол төрийн албан тушаалтан биш иргэн Чулуудай нарын хувьд чөлөөтэй бүс. Бүртгүүлэх маш амархан. Сингапурын хуулийн зөвлөгөө өгөх компани хариуцаад албан ёсоор хууль номын дагуу л бүртгэгдсэн. Ахин хэлэхэд би одоогоор хүчин төгөлдөр үйлчилж байгаа ямар ч хуулийг зөрчилгүй энэ компанийг бүртгүүлсэн. Компани бүртгэгдсэн ч данс нээгээгүй, мөнгөгүй. Би тун удахгүй данс нээгээгүй, гүйлгээ хийгээгүй гэсэн тодорхойлолтыг авах болно”гэсэн тайлбарыг хэлсэн.

Цаашлаад, УИХ-ын гишүүн Д.Батбаяр ч энэ тал дээр өөрийнхөө тайлбарыг хийлээ. Тэрээр, “Надад оффшор данс байгаа. Гэхдээ 25 жилийн өмнө тухайн үед Японд барилдаж байхдаа цалингаа авдаг байсан данс байгаа юм. Тэнд амьдарч байсан учраас 4, 5 данс нээлгэсэн байсан. Харамсалтай нь хаалгаагүй. Одоо бол мөнгө байхгүй. Харин гадуур яригдаад байгаа шиг оффшор данс байхгүй. Очиж үзээ ч үгүй. Татвараас зайлсхийсэн зүйл байхгүй” гэсэн билээ.
Энэ мэт оффшорыг тойрсон асуудлууд олны анхаарлын төвд байна. Туулайн чинээ юмыг уулын чинээ болгодог нь монгол зан юм болсон хойно дор бүрнээ л ам уралдан “онч” үг олоод хэлэх гэж цэцэрхэн сууна. Ер нь тэгээд гарцаагүй баримтаар нотлоогүй аливаа зүйлд мэдэмхийрч хэн нэгнийг үгээр “идэж” хэлэх үгээ олж ядах нь завтай бөгөөд ардчилсан монгол иргэний гэм биш зан бололтойдог шүү.
О.Заяа

Сэтгэгдэл (1)
ÐÑд (103.229.120.121)
ÐÐ½Ñ ÐаÑа гÑÐ³Ñ Ñ Ó©Ð»Ñний биÑÑÑÑ Ð¾ÑÑÐ¾Ñ Ð±Ð¾Ð» аÑÑÑдалгүй зүйл гÑж олон Ñүмний ÑаÑÑ Ð¸Ð¹Ð³ ÑÐ³Ð°Ð°Ñ Ñг Ñ Ð¸ÑÑÑжÑÑ. ÐÑÐ²Ñ ÑÐ½Ñ ÑÑгÑÑд оÑÑоÑÑн аÑÑÑÐ´Ð»Ð°Ð°Ñ Ð±Ð¾Ð»Ð¶ дÑÐ»Ñ Ð¸Ð¹ нийÑÑÑÑÑÑ Ð±Ó©Ó©Ð½ аÑÑÑдал болж заÑим ÑлÑÑн ÑÑÑгүүнүүд Ñ Ð¾Ð³ÑоÑÑ Ð±Ð°Ð¹Ð³Ð°Ð°Ð³ дÑÑлаагүй ÑÑвÑл мÑдÑÑгүй Ð´Ò¯Ñ ÑÑгÑж байна