Оффшор бүсэд тэд юу нуув

 

Панамын хуулийн фирм болох дэлхийн дөрөв дэх том оффшор үйлчилгээ үзүүлэгч “Mossack Fonseca” компанийн мэдээлэл алдагдаж, урьд байгаагүй их хэмжээний нууц материалууд олны хүртээл боллоо. 200 гаруй улсын 214488 холбогдогчтой 11.5 сая материалууд дунд 1977 оноос 2015 он хүртэлх 40 жилийн хугацаан дахь цахим шуудангууд, санхүүгийн тайлан, паспорт зэрэг чухал мэдээллүүд багтаж байгаа юм.

 

Харин улс орнуудын удирдагч, дэлхийн хэмжээний од, бизнесмэн, хар тамхины бүлэглэлийн гээд оффшор бүст бүртгүүлсэн олон компанийн нэрс өчигдөр нэг мөр дэлгэгдэж, 2.6 террабайт мэдээлэл интернетэд сул байршиж байна. Хэдийгээр оффшор бүст компани байгуулж, мөнгө байршуулахыг хууль бус гэж үздэггүй ч ард түмний мөнгөтэй ойр байдаг улс төрийн албан тушаалтнуудыг олон улсад оффшор данстай байхыг хүлээн зөвшөөрдөггүй юм. 

Тэгвэл өчигдөр нийтэд бүрэн утгаараа ил болсон панамын оффшор бүсийн мэдээлэлд монголын хэд, хэдэн улстөрчийн нэрс бичигдсэн байлаа.


Тэдний зарим нэгний мэдээллийг танд хүргэе.


Сангажавын Баярцогт

Тэрээр нэг сая ам.доллартай оффшор дансаа мартсан тул Хөрөнгө орло­гын мэ­дүүлэгтээ тусгаагүй гэж хэлээд УИХ-ын дэд дар­гын албан тушаалаасаа бууж байв. Монголд оффшор бүс болоод түүнийг зохицуулах хууль эрхзүйн боломж байдаггүй тул ёс зүйн хариуцлага хүлээж албан тушаалаа өгсөн юм. С.Баярцогт бол Монголын оффшор данстнуудын хамгийн дуулиантай бөгөөд хамгийн өндөр албан тушаал хашч байсан хүн. Түүнээс гадна, оффшор бүст бүртгүүлэхдээ Хятадын монгол гэх статустай байсан нь олны дургүйцлийг хүргэсэн билээ. 
Урьд шөнө дэлгэсэн баримтаар түүний нэрс Хятадын оффшор данстнуудын жагсаалт дунд байсан бөгөөд өнөөдрийг хүртэл нэр холбогдсон компани нь үйл ажиллагаа явуулж буй хэвээрээ гэж бичигдсэн байсан юм. Тэрээр ёс зүйн хариуцлага хүлээж, УИХ-ын даргын суудлаа өгсөн ч Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Монгол Улсын сайд гэх албан тушаал хашиж байгаа билээ.

Харьюугийн Бум-Эрдэнэ


Их Британийн Виржинийн ар­луудад бүртгэлтэй гурван компанид хувьцаа эзэмшдэг Х.Бум-Эрдэнэ гэгч нь өдгөө Санхүүгийн зохи­цуулах хорооны дэд даргын алба хашиж байна. Түүнийг 2008 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр оффшор данстай холбогдсон гэж бичсэн байгаа юм. Энэ үед тэрээр Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газарт газрын даргын алба хашиж байжээ. Одоогоор түүний хувьцаа эзэмшдэг компаниуд дефолт буюу дампуурсан гэх статустай байна.

Хулдоржийн Бүрэн-Эрдэнэ

“Inner energy limited” компанийн хувьцаа эзэмшигч Х.Бүрэн-Эрдэнэ нь 2011 оны нэгдүгээр сард оффшор данстай холбогджээ. Тэ­рээр тухайн үедээ буюу 2011 оны нэгдүгээр сард “Thomas air” гэх компанийг үүсгэн байгуулж, өдгөө захиалгат нислэг, түргэн тусламжийн нислэг, нисэхийн сургууль, эрэл хайгууль, аврах үйл ажиллагаа зэрэг нислэгийн чиглэлээр үйлчилгээ үзүүлж байна.
 
Хүрлээгийн Анхбаяр

“Hundred Tress Holding Limited” гэх компани нь өнөөдрийг хүр­тэл оффшор бүст бүртгэлтэй хэвээр байна. Тус компанийн хувьцаа эзэмшигч гэх Х.Анхбаяр нь “Тэнгри Холдинг” компанийн захирал. Карибийн тэнгисийн оффшор бүсээс 12 сая ам.доллар оруулж ирж, мөнгө угаасан хэргээр АТГ-т шалгагдаж өнгөрсөн жил дуулиан тарьж байв. 
Тэрээр 2011 оноос эхлэн “First Reserve Corporation”, “Connect Resource Service” компаниудтай уул уурхайн салбарт стратегийн түншлэлийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Мөн “Нью жуулчин констракшн” компанийг үүсгэн байгуулж барилгын салбарт ажилладаг гэх маш олон мэдээлэл бий.

Янсанжавын Очирсүх  

Британийн Виржинийн арлуудад бүртгэлтэй бас нэгэн компани нь “Wisdom International Holdings”. Энэ компани өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа статустай байна. Компанийн захирлаар Я.Очирсүх ажиллаж байгаа бөгөөд тэрээр 1999 оны нэгдүгээр сарын 15-ны өдрөөс 2000 оны наймдугаар сарын 10-ны өдөр хүртэл Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар ажиллаж байсан нэгэн юм.

Чойндонгийн Давааням түүний эхнэр Самбалхүндэвийн Шагдардулам

Ч.Давааням нь Хятадын Тайваниас 2011 онд оффшор бүст бүртгүүлжээ. Харин түүний эхнэр С.Шагдардулам мөн л тухайн онд Виржинийн аралд компаниа бүртгүүлсэн байна. Эхнэрийнх нь компани өнөөдрийг хүртэл бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн бол Даваанямын компани дампуурсан гэжээ. Тэд хоёул НИК, Петровис компаниас хувьцаа эзэмшдэг юм байна. Харин энэ хоёр компани нь ММС буюу Монголиан Майнинг Корпорацаас хувьцаа эзэмшдэг. Мөн тэд Ерөнхий сайд асан С.Баяртай холбоотой байх хэд, хэдэн баримт бий. 
Тухайлбал, https://golomt.files.wordpress.com/2015/04/references1.docx хаягаас иш татвал, 2010 оны 2 сарын 9-нд Эрдэнэбилэгийн Сувд гэдэг бүcгүй Ч.Давааням, Даваанямын эхнэр C.Шагдардулам нарын хамт “4516 NE 38th Street, Seattle-University District, WA 98105” хаягтай байшинг 1.290 ам.долларaap худалдан авчээ. 372 кв. метр талбайтай 4 унтлагaны өрөөтэй энэ байшинд С.Баяр, Э.Сувд нар амьдарч байсан байна. Харин 2012 оны 12 сарын 26-нд Э.Сувд Вашингтон мужид “Gundel” нэртэй компани бүртгүүлсэн байна. 2013 оны 1 сарын 10-нд Э.Сувд, Ч.Давааням түүний эхнэр C.Шагдардулам нарын эзэмшигчид байшингaa “Gundel”  компанид бэлэглэжээ. Компанийн бүртгэл (Office of the Secretary of State) вебсайт дээр байдаг тул http://www.sos.wa.gov/corps/ линкээр орж компанийн нэрийг хайж үзэх боломжтой юм байна.

Чимэддоржийн Батзориг

Панамын архивт бичсэнээр Ч.Батзориг нь зургаан компанийг оффшор бүст бүртгүүлсэн байна. Харин таван компани одоогоор дампуурч, “Lixian devolopment” компани өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа юм байна. Тэрээр “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийн дүү гэгдэж байна.

Баярын Нандин, Баярын Бадамханд

Монгол Улсын статусаар БНХАУ-ын хоёр ч иргэн оффшор бүст бүртгүүлсэн байсан. Тэгвэл монгол ч АНУ-аас бүртгүүлсэн хоёр эмэгтэй байгаа нь Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярын охидууд аж. Тэд АНУ-ын иргэд болжээ.
Баярын охин Нандин Британийн Виржинийн аралд 2013 оны сүүлээр компани бүртгүүлсэн ч өнгөрсөн сарын 30-нд хаажээ. Харин 2014 оны хоёрдугаар сард бүртгүүлсэн компаниа өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн бүртгэлээс хасуулсан байна. 

Тэгвэл С.Баярын бага охин Бадамханд дөрвөн компанийг оффшор бүст нээжээ. С.Баярын нэрээр оффшор бүст ямар нэг компани байгаагүй ч улс төрийн өндөр алба хашч байсан түүний охид өөр улсын иргэншилтэй болсон нь иргэдэд төдийлэн таалагдахгүй байгаа юм.

Нацагдоржийн Цогт

Татвараас их хэмжээний мөнгө нуусан нь илэрч Монгол Улсын шүүхээс ял сонссон ч Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн уучлалаар суллагдсан АНУ-ын иргэн Жастин Капла гэгчийн өмгөөлөгчөөр Н.Цогт ажиллаж байсан юм. Тэрээр оффшорт бүст гурван ч данстай гэх мэдээлэл нийтэд ил боллоо.
Түүний хувьцаа эзэмшдэг “Assests right consultant” болон “Bona lex limited” гэх компаниуд 2011 онд оффшор бүст бүртгүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл идэхтэй ажиллаж байгаа гэх статустай байна. Харин “Joy key development” гэх компани нь дампуурсан гэжээ. 


О.Заяа
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (9)

  • Сан (66.181.176.168)

    2017-02-13

    Бичиж байгаа юм бол худлаа юмыг нь түүвэрлэн тавихаа боль. Данс нээсэн хугацаа, алба хашиж байсан хугацааг харж бичээч. Жирийн иргэнд хамаарахгүй гэж айсан хүнээ чөлөөлөөд бичихийг хүссэн хүнийхээ хэзээ төрд алба хашиж, хэзээ данс нээж байсаныг орхиж болохгүй.

  • DPhVqTLNqJDDia (188.143.232.43)

    2016-10-15

    v7FU9N http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com

  • WFJfTePFXkztUgBP (188.143.232.43)

    2016-10-15

    jJW95L http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com

  • rFwVXJhrP (188.143.232.21)

    2016-08-10

    LJ01Ks http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com

  • Бүдээ (59.153.113.76)

    2016-05-11

    ЭЛБЭГДОРЖ ерөнхиилөгчиин өршөөсөн ЖАСТИН КАПЛАгиин өмгөөлөгч Нацагдоржиин ЦОГТ гэгч нь офшорт мөнгө нуусан нь илэрлээ

  • Бүдээ (59.153.113.76)

    2016-05-11

    доорхи хүнии сэтгэгдлииг дэмжиж бна хамгиин зөв сонголт энэ л болоод бна Тэхлээр МАХН аас нэр дэвшсэн бүх хүмүүсииг дугуилхад л энэ асуудал шиидэгдэнэ

  • хонгор (77.247.181.163)

    2016-05-11

    томчууд суудалдаа хайртай байдгийн учир хөрөнгөжих гарц нь. тийм ч болохоор есөн жорын арга хэрэглэн мөнгөө хайр найргүй цацан үхэн хатан байж иишээ шигдээд байгаа нь үүнтэй л холбоотой болов уу АН д итгэсэн итгэл даагаагүй МАН д итгэсэн үү итгээд ч хэрэггүй харин энэ удаад итгэж болох МАХНыг сонгоод төрөөс баяжсан хүмүүсийг шалгаж шаардлагатай нэгнийг нь хориод ядаж л улсынхаа тал өрийг даруулах хэрэгтэй тэд л энэ их өрийг өөртөө хөрөнгө болгон хулгайлсан өмнөөс бид өрийг нь төлж байна энэ бүхнийг МАХН Энхбаяр л зохицуулж чадна тиймээс ч энэ хүнийг унагах гэсэн оролдлогыг маш ихээр зохион байгуулалттайгаар явуулж гүтгэн хэлмэгдүүлж байгаа ш дээ МАНАН аас салж л байж энэ нийгэм цэвэрлэгдэнэ

  • Хэхэ (202.9.42.2)

    2016-05-11

    Бид офшоорт байгаа хумуусийг шууд л ойлголоо! Одоо худлаа шаахаа боль! Мэдлэггуй юм узээгуй гэж ард тумнээ доромжилохоо боль!

  • зочин (203.91.117.2)

    2016-05-11

    Энэ МАН-ын сайт тул Сү. Батболд, Цогтбаатар 2-ыг бичсэнгүй. МАН-ыг сонгуульд унагаах энэ 2-ыг М. Энхболд дарга битгийн дэвшүүлээрэй. Мөн Оюутолгойг зарж хахуульд авсан олон сая доллараар 7 байшинь худалдан авч мөн Оффшор дансанд охидынхоо нэр дээр хийлгэсэн С. Баярыг дэвшүүлэхгүй ч "Сонгуулийн штабаа" удирдуулж болохгүй шүү. Намыг зориуд ялагдуулж, АН-ыг ялуулж "Стандарт бус" МАНАН-гийн төр, засгийг байгуулж улс орныг устгуулах нь шүү.