“Алтан хальс”-д өрсөлдөх андерграунд кинонууд тодорчээ

 

“Алтан хальс” холбооноос гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Алтан хальс” олон улсын андерграунд кино наадамд өрсөлдөх бүтээлүүдийн нэрс тодорчээ. Энэ жил нийт 53 орны уран бүтээлч 483 бүтээлээ илгээжээ. Үүнд монголын уран бүтээлчид 16 бүтээлээ илгээсэн байна. Манай уран бүтээлчдийн тухайд гадаадын уран бүтээлчидтэй харьцуулахад чансаа өндөр байгаа учраас энэ жил кино наадмыг зохион байгуулагчдын зүгээс тэдгээр бүтээлийг үзэгчдэд хүргэхээр болжээ.

 

“Алтан хальс” олон улсын андергруанд кино наадам хүүрнэлт кино, хүүрнэлт бус, хүүхэлдэйн кино, баримтат кино төрлүүдэд шилдгүүдээ шалгаруулдаг бөгөөд шилдэг нэг бүтээл “Алтан хальс” шагналын эзэн болдог юм.

 

О.Түвшин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)