Нохойндоо нацист мэндчилгээ заагаад шүүхэд дуудагдав

 

        Шотландын иргэн нохойндоо “Зиг Хайль!” гэх нацист мэндчилгээ зааж буй бичлэгээ интернэтэд байршуулжээ. Улмаар нацист үзэл суртал дэлгэрүүлсэн хэргээр залууг Эдинбургийн шүүхэд дуудсан байна. А.Гитлерийн үед нацистууд“Хайль Гитлер!” /Гитлерийн алдар бадартугай/, “Зиг Хайль!” /Нацизм бадартугай/ зэргээр мэндчилдэг байжээ. Энэ талаар“The Guardian” сонинд “Шотландын Котбриж хотын оршин суугч 28 настай залуу мопс үүдрийн нохойндоо “Зиг Хайль!” хэмээн командлахад баруун хөлөө өргөдөг сургуулилт заажээ. Улмаар хэд хэдэн бичлэг хийн интернэтэд байршуулсан байна. А.Гитлерийн энэхүү мэндчилгээг олон нийтэд заах, сурталчлахыг хориглосон учраас залууг шүүхэд дуудаж, прокуророос хэрэг үүсгэсэн” хэмээн бичжээ. Европын олон улсад энэхүү мэндчилгээг олон нийтийн газар хийхийг хориглодог ба Швейцарь, Их Британи тэргүүтэй оронд хуулийн хариуцлага хүлээлгэдэг байна.

 

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)