М.Обама ханхүү Гарри нар цэргүүдэд хүндэтгэл үзүүлэв
- 2016-05-11
- Дэлхий
- 0

АНУ-ын Орландо хотод жил бүрийн тавдугаар сарын 8-нд дайны улмаас тахир дутуу болсон цэргүүдийн“Invictus Games” наадмыг зохион байгуулдаг. Энэ жилийн наадмын нээлтэд АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама, Английн ханхүү Гарри нар оролцжээ. Нэр хүндтэй уг наадамд АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Буш/хүү/, жүжигчин Морган Фриман, дуучин Жеймс Блант нар оролцож Афган, Сири, Иран улсад тулалдаж яваад тахир дутуу болсон цэргүүдэд хүндэтгэл үзүүллээ. Нээлтийн ёслолд Английн ханхүү Гарри “Би Лондоноос урт зам туулан энд ирсэндээ харамсахгүй байна. Энд хүрэлцэн ирсэн цэргүүд миний элэг нэгтнүүдээс ялгаагүй. Та бүхэнд эр цэргийн хувиар мэндчилж байна” гэжээ.

Сэтгэгдэл (1)
sSYdzjVjNMhMRd (46.161.9.32)
RMUsnY dpsdyosvsmww, [url=http://xhwmplorzpbh.com/]xhwmplorzpbh[/url], [link=http://oycosnuncwae.com/]oycosnuncwae[/link], http://bsluolbqnfyb.com/