А.Гитлерийн баримал17 сая ам.долларын үнэд хүрэв
- 2016-05-11
- Дэлхий
- 0

Италийн уран барималч Маурицио Каттеланагийн урласан А.Гитлерийн баримал “Christie”-ийн дуудлага худалдаагаар 17 сая ам.долларын үнэд хүрчээ. “Дэйли мэйл” сонинд бичсэнээр лааны тосон энэхүү баримлыг Варшавын орчин үеийн урлагийн галерей 2000 онд 7.9 сая ам.доллараар худалдан авчээ. Олон мянган хүний амь насыг хөнөөсөн А.Гитлерийн уг баримал галейрэйд ирсэн олны зэвүүцлийг төрүүлж байсан учраас худалдахаар болсон аж. Уран барималч Маурицио Каттеланагийн баримлууд өвөрмөц шийдэл, түүхэнд хараар бичигдсэн алдартнуудыг дүрсэлдгээрээ европчуудын сэтгэлд нийцдэггүй байна.

Сэтгэгдэл (0)