Сонгуулийн хуулийг давсан журмаар зарим телевизийн эрхийг боомилж байна
- 2016-05-12
- Нийтлэл
- 0
“Медиа Порт” телеви-зүүдийн консерциумаас СЕХ болон холбогдох хэд хэдэн байгууллагад өчигдөр шаардлага хүргүүлээ. Энэ удаагийн сонгуульд нэр бүхий 16 телевизээс бусад телевизийг сонгуулийн талаарх мэдээ, мэдээлэл, сурталчилгаа явуулахгүй байх тухай журмыг Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран СЕХ-ноос гаргасан.
Энэхүү шийдвэр нь иргэдийн үнэн бодит мэдээ, мэдээлэл авах эрхийг боогдуулсан шийд вэр болсон гэж тус кон серциумынхан үзэж байгаа аж. Эхлээд СЕХ-нд тус шаардлагыг хүлээлгэн өгсөн юм.
Гэхдээ тухайн шаардлагыг СЕХ шууд хүлээж авсангүй. Тодруулбал, СЕХ албан шаардлагыг хүлээж авах эсэх нь тодорхойгүй байсан бөгөөд шат ныхаа урдуур гинж татан, хамгаалагч зогсоосон юм. Ийм байдалтай цаг гаруй хугацаа өнгөрсний дараа бичиг хэргийн мэргэжил тэн гарч ирж “СЕХ сая хуралтай байлаа. Тухайн асуудлыг хороогоор хэлэлцээд хуульд заасан хугацаанд хариу өгье гэж хэлээд өргөдлийг нь хүлээж ав гэсэн чиглэлийг надад өглөө” гэв. Үүний хариуд тус консерциумынхан Тө рийн хяналт шалгалтын албаны тухай хуулийн 14.1-д зааснаар дээд албан тушаал танд нь гомдлоо өгөх хүсэлтэй байгаа гэдгээ тайлбарлав. Ингээд хэсэг ху га цааны дараа СЕХ-ны дар га Ч.Содномцэрэнд тус кон серциумынхан албан шаард лагаа гардуулж өгөв. Тус консерциумын тэргүүн Ч.Батцэнгэл “Харилцаа холбооны газартай хамтарч гар гасан журмын талаар шаард лага хүргүүлж байна. Тус албан бичигт ямар үндэслэлээр тухайн журмыг эсэргүүцэж бай гаа тухайгаа тодорхой бич сэн. Үүнтэй танилцаад хуульд заасан хугацаанд буюу энэ сарын 13-наас өмнө бидэнд хариу өгнө үү” хэмээн онцлов. Үүний хариуд “Энэхүү журмыг үндсэндээ Харилцаа холбооны зохи-цуу лах хороо хийсэн. Мэргэжлийн байгууллага журам боловсруулна гэж хуульд заасан байдаг. Журам боловс-руулж байгаатай холбогдуулан манайхаас санал авсан. Ямар ч байсан та бүхний тавь сан шаардлагыг бид хо-рооны хуралд танилцуулна. Гишүүдийн олонхоор асуудлыг шийдвэрлэнэ. Шаардлагатай бол Харилцаа холбооны зохицуулах хорооныхныг дуу даж, хуралд оролцуулна. Мөн гомдол гаргасан талаас ч хүмүүсийг байлцуулж ярилцъя.
Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг УИХ хүлээж авсантай холбогдуулж хуульд заасны дагуу шийдвэрлэх тулгамдсан асуудал олон байна. Нэгдүгээрт, тойрог байгуулах, мандатын тоог хуваарилах, нутаг дэвсгэр төвийг зарлах зэрэг нэн яаралтай шийдвэрлэх хэрэгтэй боллоо” гэв. Үүний дараа тэд ШӨХТГ болон Харилцаа холбооны зохицуулах хороонд шаардлагаа өгөв. “Медиа Порт” телевизүүдийн консерциумаас холбогдох байгууллагад хүргүүлж буй тус шаардлагад “Монгол Улсын Сонгуулийн тухай хуульд заасны дагуу СЕХ болон Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран зөвхөн өргөн нэвтрүүлгийн радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхээр журамласан байна. Энэхүү журам нь Сонгуулийн тухай хууль болон Монгол Улсын зарим хууль тогтоомж, хэвлэл мэдээллийн салбарт ажил ладаг олон байгууллага, ажилтны эрх ашгийг ноцтой зөрчсөн үйлдэл боллоо.
Иймээс Сонгуулийн тухай хуулийн 82.2-д заасны дагуу улс болон нийслэлийн хэмжээнд нэвтрүүлгээ цацдаг телевизүүдэд сонгуулийн сур тал чил гааны нэвтрүүлэг явуулахаар журамлаж, нэмэлт өөрч лөлт оруулж өгөхийг шаардаж байна...” хэмээн дурджээ. Тус консерциумаас тавьсан дээрх шаардлагын хариуг энэ сарын 13-наас өмнө өгөхгүй бол Үндсэн хуульд заасан иргэний мэдээлэл авах эрхийг ноцтой зөрчсөн үндэслэлээр холбогдох албан тушаалтныг Үндсэн хуулийн Цэцэд, энэ-хүү журмыг боловсруулан баталсан холбогдох албан тушаалтны сонирхлын зөрчил тэй үйлдлийг АТГ-т хан-дан шалгуулж, тэмцлийн дараагийн хэлбэрт шилжиж ажил лахаа энэ үеэр мэдэгдлээ.
ХУУЛИАС ДАВСАН ЖУРАМ БАЙХ ЁСГҮЙ
“Медиа Порт” телевизүүдийн консерциумын тэр гүүн Ч.Батцэнгэл “Аймаг, нийслэлд үйл ажиллагаа явуулдаг телевиз, радиогийн байгууллага бол сонгуулийн сур талчилгаа явуулж болно гэж Сонгуулийн тухай хуульд заасан байдаг.
Харин СЕХ-ноос гаргасан журамд 16 телевиз Сонгуулийн суртал-чил гаа явуулж болохоор тус-гасан байна лээ. Бусдыг нь сурталчилгаа явуулахыг хориглосон нь хуульд нийцэхгүй шийдвэр боллоо. Энэ удаагийн УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль зэрэг явах бөгөөд сонгуулийн сурталчилгааны хугацаа 18 хоног болж багассан. Сонгуулийн тухай хуульд зааснаар нэг телевиз өдөрт сонгуулийн сурталчилгаа бүхий 60 минутын нэвтрүүлэг гаргах эрхтэй. Мэдээллийн хөтөлбөрөөр таван минутын мэдээ оруулна. Ингээд бодохоор нам, эвслийн мөрийн хөтөлбөр, нэр дэвшигч дийн онцлог, ялгаа, мэдээлэл сурталчилгааг эрх тэгш хүрэлцээтэйгээр 18 хоногт багтаан иргэдэд хүргэх боломжгүй болж байгаа юм. Тодруулбал, энэ шийдвэр нь иргэдийн үнэн зөв, мэргэн сонголт хийх нөхцөлтэй харшлаад байна. Телевизүүдийг сонгуулийн сур талчилгаа явуулж болно гэж хуульдаа заасан атлаа журмаараа болохгүй гээд байгаа нь хачирхалтай. Мэдээж нэр бүхий16 телевизийн ард улстөрчид байгаа нь тодорхой. Хуулиас давсан журам байх ёсгүй. Аймагт нэр дэвшиж байгаа хүн аймгийнхаа те ле визэд ярилцлага өгч чадахгүй учраас хотод ирж эрх олгосон 16 телевизийн аль нэгэнд ярилцлага өгөх үү гэдэг асуудал үүсч байна. Сонгуулийн сурталчилгаа явуулж болох 18 хоногт амжих уу. Орон нутагт нэр дэвшиж байгаа бүх хүнд ийм хүндрэл гарна. Үүнийг хялбархан шийдэх шийдэл нь Сонгуулийн тухай хуулийн 82.8 дахь заалт. Тодруулбал, аймаг, нийслэлд үйл ажиллагаа явуулдаг телевизүүд сонгууль болохоос 30 хоногийн өмнө сонгуультай холбоотой мэдээ, мэдээлэл бэлтгэх нэрсээ өгсний дараа сурталчилгаа явуулж болно. Үүнийг яагаад журмаар хаачихдаг юм. Тиймээс хуулиа хэрэгжүүл гэдэг шаардлагыг тавьж байна” гэв.
СЕХ болон Харилцаа хол боо ны зохицуулах хороо-ны хамтарч гаргасан журам нь хууль эрх зүйн талаасаа ямар зөрчилтэй байгааг хуульч Г.Батбаяр ингэж тайл-барлалаа. “Үндсэн хуулийн 16.16 дахь үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө, иргэд мэдээлэл хүлээж авах эрхийг тус тус хязгаарлаж байна.
Ер нь Харилцаа холбооны зохицуулах хороо энэ үйл ажиллагаанд голлох байр суурьтай оролцсон. Бусад телевизийн үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хааж боох заалт Сонгуулийн тухай хуульд байхгүй. Харилцаа холбооны зохицуулах хороо сонгуулийн тухай хуулийн 82.17,18-д заасан сонгуулийн сурталчилгаанд хяналт тавих гэсэн эрхээ хэтрүүлэн хэрэглээд байна. Мөн 82.1-д заасан өргөн нэвтрүүлгийн радио гэснийг өргөн нэвтрүүлгийн телевиз хэмээн гуйвуулан тайлбарлаж, бусад те левизийн эрхэнд халдаж байна гэсэн үндэслэлээр гом дол гаргачихаад байна. Ул сын мөрдөн байцаах газар, АТГ, мөн шүүхийн байгууллагад дээрх гомдол саналыг хүргүүлж байгаа. Ер нь Харилцаа холбооны явуулж байгаа үйл ажиллагааг Монгол Улсын ерөнхий сайд болон эрх бүхий бусад албан тушаалтан зохион байгуулж байгаа гэж үзэж байна. Тийм учраас тухайн шийдвэрийг гар гуулсан эзнийг олж тогтоох шаардлагатай” гэв.
С.Юмсүрэн

Сэтгэгдэл (0)