“Spice girls” эргэн нэгдлээ

 

        Английн охидын алдарт хамтлаг “Spice girls” эргэн нэгдэж, шинэ уран бүтээл гаргахаар болжээ. Хамтлагийн гишүүн Эмма Бантон, Мэл Би, Гэри Хорнэр нар уран бүтээлээ үргэлжлүүлэх юм. Харин Мел Си, Викторио Бекхам нар хувийн амьдрал, бизнестээ анхаарал хандуулж хамтлагт нэгдэхгүй гэдгээ мэдэгдсэн байна. Ирэх долоодугаар сард тэдний анхны цомог “Wannabe”- ийн 20 жилийн ой тохиож буй юм. Тэд ойн баяраа угтан уг цомгийг шинэчлэн найруулан гаргаж, аялан тоглолт хийхээр төлөвлөжээ. “Wannabe” цомог нь 1996 онд гарсан бөгөөд 37 орны хөгжмийн чартыг тэргүүлэн, дэлхий даяар нийт 31 сая хувь борлогдсон билээ.

 

А.Даваахүү

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)