Хятад Прагийн амьтны хүрээлэнгээс тахь авахаар болжээ
- 2016-05-13
- Дэлхий
- 0

Хятадын Шинжаан мужид тахь үржүүлэх паркт Европын амьтны хүрээлэнгээс тахь авчруулж нутагшуулахаар болсон талаар “Итар Тасс” агентлаг мэдээллээ. Хятадын тал эхний ээлжид Прагын амьтны хүрээлэнгээс тахь авахаар болсон байна. Улмаар тахийн үүлдэр угсааг сайжруулахад Хятадын судлаачид анхааран ажиллах аж. Хятад улс мөхлийн ирмэгт тулсан зэрлэг адуу тахийг хамгаалах хөтөлбөрийг 1985 оноос боловсруулжээ. Улмаар Шинжаанд зэрлэг адуу үржүүлгийн төв байгуулан Их Британи, Герман, АНУ-аас тахь авчран нутагшуулсан байна. Тус төвд үржүүлсэн тахийг 2001 оноос тусгай хамгаалалтын бүсэд тавьж, онгон байгальд үржүүлэх болжээ.

Сэтгэгдэл (0)