Рианна оюутнуудад зориулж тэтгэлгийн сан байгуулжээ

 

        Бразил, Куба, Гаити, Гайана, Ямайк болон АНУ-ын сурагчид дуучин Рианнагийн үүсгэн байгуулсан хандивын сангийн тэтгэлэгт хамрагдах боломжтой болжээ. Тэрбээр “The Clara Lionel Foundation” санг анх 2012 онд үүсгэн байгуулсан байна. Тус сангаас бакалаврын зэрэгт суралцах хүсэлтэй хүүхдүүдийн сургалтын төлбөрт зориулж 5000-50000 хүртэлх ам.долларын мөнгөн тусламж үзүүлэх аж. “Бусдад боловсрол бэлэглэх нь нэр төрийн хэрэг. Дээд боловсрол авьяаслаг хүүхдүүдэд зүй ёсны ирээдүйг нь бүрдүүлж өгнө. Надад үүнийг хийх боломж бололцоо байгаад би маш их баяртай байна” гэж дуучин Рианна сангийнхаа үйл ажиллагааны талаар хэлжээ. Энэ жилийн тэтгэлэгт хамрагдах хүсэлтийг ирэх сарын 10 хүртэл хүлээн авах юм байна. Тэтгэлэгт нийт 50 хүүхэд шалгаруулж, АНУ-ын их сургуулиудад суралцуулах ажээ.

 

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)