Оффшор данстай эрхмүүдийг шалгах цаг нь болжээ

 

        Оффшор бүсэд бүртгэлтэй ир гэдийн 11 сая мэдээллийг олон улсын “шүгэл үлээгчид” нийтэд зарласан. Эдгээр баримтаар 140 гаруй орны улстөрч, төрийн өндөр албан тушаалтны мэдээлэл ил болсон байна. Үүнд Монголын нэр нөлөө бүхий эрхмүүд, улстөрчид тэдгээрийн үр хүүхдийн талаар 49 мэдээлэл ил болоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, дэлхий нийтээр зарласан дээрх 140 гаруй улстөрчийн гуравны нэгийг ядуу буурай, эдийн засгийн хямрал нүүрлээд байгаа манай улсын өндөр албан тушаалтнууд эзэлж байна. Гаднын улс орнууд оффшор бүсийнхний нэрийг зарласан даруй тэдэнтэй тэмцэж, шалгаж эхэлсэн мэдээлэл гаднын хэвлэлээр хөвөрч байна. БНХАУ оффшор данстнуудаа баривчилж эхэлсэн бол ОХУ энэ тухай төрийн Думаараа хэлэлцэж эхлэв. Гэтэл манай улсын шалгах эрх бүхий АТГ нь даргагүй, албан хаагчид нь хэн гэж дарга ирээд биднийг халж сэлгэх бол гэсэн айдас тээгээд юун оффшортой тэмцэх манатай уймарч сууна.

 

АТГ-ын даргыг томилох асуудлыг өнгөрсөн лхагва гаригийн Хууль зүйн байнгын хорооны хурлаар шийдвэрлэх байсан ч АН тав хоногийн зав сарлага авч хойшлуулсан. Дар гыг томилох хуулийн хугацаа уг нь дуусгавар болсон. Ийм байхад АН АТГ-ын даргын томилгоог удаашруулаад байгаа нь өөрсдөө “но”-той болоод ийнхүү аяглаж байх шиг. Дээрээс нь хуулийг гууль болгон завхруулахдаа гарамгай манай улс Оффшорын тухай хууль ярьж эхэллээ. Уг нь Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд оффшорын тухай маш тодорхой заагаад зүйлчилсэн. Гэтэл УИХ-д горилогчид оффшорын хуулиар “оноо цуглуулах” гэж хичээж эхэллээ. Энэ бол сонгуулийн мөрийн хөтөлбөр бус улс орны хувьд томчуудын хулгайн мөнгийг илрүүлэх том тэмцэл болчихоод байна. Гаднын улс орон нэр зар-ласны маргааш баривчлан шалгаж байхад манайх хуулийн төсөл яриад суух нь арай л биш санагдана.

 

ОФФШОР МОНГОЛД ЯМАР ХОР ХОХИРОЛ УЧРУУЛСАН БАЙЖ БОЛОХ ВЭ

 

Оюутолгойн гэрээ байгуулснаас хойш Монголд өдөр тутам орж ирэх байсан хоёр сая ам.доллар хаашаа алга болов. Ашиг хүртэх нь битгий хэл 2037 он хүртэл өр төлөх болчихоод байна. Уг гэрээний мөнгийг оффшор бүсэд хадгалж байгаа юм биш биз гэх хардлага ч төрүүлж эхэллээ. Оюутолгойн гэрээг шалгаад хоёр тэрбум төгрөгийн зөрчил илрүүлж байсан. Цаашлаад Тавантолгойн гэрээгээр Ухаахудагийг олигархиудад өгсөн нь оффшор бүсэд хөрөнгө оруулах нөхцөл бүрдсэн гэх нь ч бий. Мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замыг барихаар бонд босгож, хөрөнгө оруулалт хийсэн ч өнөөдөр нэг км зам тавиагүй байна. ЦЕГ, АТГ дээрх асуудлыг шалгаж байна. Тэгвэл эл хөрөнгийг ч оффшорт хадгалчихсан байхыг үгүйсгэх аргагүй. Мөн оффшор данстнууд захиалгат хуулиуд санаачилж баталсан гэж шүүмжилж эхэллээ. Тухайлбал, алтны татвар таван хувь байсныг 2.5 болгосон. Үүний зөрүү хаачив. Лицензийн асуудлыг мөн хөндөж болохоор байна. Манай улс өнөөдөр 1900 лиценз олгочихоод байна. Лицензийн наймаа ямар төвшинд байгааг интернэт орчноос хялбархан харж болно. Эдгээр лицензээс нэг ч төгрөг Монголд орж ирэхгүй байгааг учир мэдэх хүмүүс хэлж байна. Бас л оффшорт илгээсэн байж болох талтай гэнэ. Өөрөөр хэлбэл, төрийн өндөр албан тушаалтнууд эрх мэдлээрээ далимдуулж мөнгө идэж, түүнийгээ оффшор бүсэд данс нээж байрлуулсан байх магадлалтай. Иймд оффшорт данстай эрхмүүдийг улстөрчдөөс хараат бус комисс байгуулж нэн даруй шалгах хэрэгтэй. Засгийн газраас комисс байгуулж шалгана гэвэл өөрсдийгөө шалгасантай агаар нэгэн явдал болно. Тиймээс хууль хүчний, иргэний нийгмийн байгууллага, бусад намын төлөөлөл оролцсон комисс байгуулж, бодит үнэнийг ард түмэнд мэдээлэхийг цаг үе шаардаж байна.

 

Б.Цэцэгдэлгэр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • зочин (139.5.216.240)

    2016-05-16

    Бариад хориочээ

  • zochin (139.5.216.240)

    2016-05-16

    bariad horiochee

  • зочин (139.5.216.240)

    2016-05-16

    ард түмэн шаардаж байна хулгайч нарыг барьж хориочээ

  • зочин (139.5.216.240)

    2016-05-16

    Ард түмэн оногдох ашигаа авмаар байна гэмт бүлэглэлүүдийг барьж мөнгийг нь улсын орлого болгоочээ

  • ИРГЭН (122.201.31.111)

    2016-05-14

    100% ДЭМЖИЖ БАЙНА.