Турк Европын холбооны шалгуурт тэнцсэнгүй

 

        Турк улсын иргэдийг Европт визгүй зор чуулах тухай хэлэлцээр үр дүнд хүрэхгүй байгаа талаар тус улсын Европын холбооны асуудал эрхэлсэн сайд Волкан Бозкыр мэдэгдэв. Үүний зэрэгцээ Туркийн Терроризмтой тэмцэх тухай хуулийг өөрчлөх боломжгүй болсон гэж тэрбээр мэдэгджээ. Турк улс Европын холбоонд визгүй зорчих эрх авахын тулд уг холбооны үндсэн дөрвөн шалгуур үзүүлэлтийг хангаж, түүнчлэн Терроризмтой тэмцэх тухай хуулиа чангатгах хэрэгтэй гэжээ. Туркуудийг Европын холбооны улсуудад визгүй зорчуулах тухай асуудал нь холбоо болон Туркийн хооронд байгуулсан дүрвэгсдийн урсгалыг зогсоох тухай хэлэлцээрийн нэг хэсэг юм. Европын холбоо, Туркийн эрх баригчидтай байгуулсан гэрээний дагуу туркчууд Шенгений бүсэд визгүй зорчихоор болоод байсан билээ. Эгэйн тэнгисийг гатлан Европын орнуудад цагаачлан ирэх дүрвэгсдийн урсгалыг зогсоохын тулд Европын холбоо, Туркийн удирдлагуудтай хамтран ажил лах гэрээ байгуулсан би лээ. Гэрээний эхний нөхцөл нь туркууд Шенгений бүсэд визгүй зорчих явдал байжээ. Энэхүү гэрээний нөхцлийн та лаар Их Британийн “ВВС” агентлаг “Туркууд Европын холбооны шалгуурыг хангасан байх ёстой” гэж мэдэгдэж байв. Европын холбоо дүрвэгсдийн асуудлаас улбаалан Туркийн эрх баригчдын гаргасан санал болгоныг хүлээн авч байв. Туркийн асуудал хариуцсан сайд хэлэлцээр маш чухал үе шатандаа орсныг дурдаад, Тус улс энэ бүхний төлөө хангалттай их зүйлийг хий сэн гэдгийг онцлон тэмдэглэв. Тэрбээр Европын Парламентын гишүүдтэй Страсбург хотноо уулзалт хийс-ний хээ дараа дээрх мэдэгдлийг хийжээ. Харин Туркийн Ерөнхийлөгч Режеп Эрдоган “Бид Тер роризмтой тэмцэх тухай хуулиа өөрчлөхгүй, тиймээс өөрсдийн замаар замнацгаая” хэмээн Европын холбооны удирдлагад хандан хэлжээ.

 

Х.Эрдэнэзаяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)