Д.Песков: Панамын баримт үнэнд нийцсэнгүй

 

        “Моссак Фонсека” хуулийн фирмийн харилцагчдын 11.5 сая баримтыг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэг олон нийтэд дэлгэснээс хойш нэг сарын дараа тэдгээр харилцагч компани болон үйлчлүүлэгчдийн нэрсийг задалсан юм. Олон нийтэд дэлгэсэн 320.000 гаруй оффшор компаниудын дунд ОХУ-ын 11516 компани болон 6285 иргэн багтжээ. Улмаар ОХУ оффшор данс эзэмшигчдийнхээ тоо гоор дэлхийд тэргүүлсэн байна. Оффшорын дуулианаас болж Кремлийн эрх баригчид тус-гай лан мэдэгдэл хийжээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков“Панамын баримт бол төлбөртэй, зохион байгуулалттай хэрэг. Энэ баримт гэх зүйлд үнэнд нийцсэн материал нэг ч байхгүй. Гүтгэлгийн шинжтэй юм” хэмээн мэдэгдлээ. Татваргүй бүс дэх халхавч компаниуд болон оффшор данс эзэмшигчдийн асар олон баримт дунд дэлхийн12 орны тэргүүн, тэдний гэр бүлийнхэн болон ойрын хүрээллийнхэн, урлаг спортын алдартнуудын нэр байгаа нь асар их дуулиан тарьж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)