Б.Обама Хирошимагийн иргэдээс уучлалт гуйхгүй

 

         Япон улсад энэ сарын 27-нд эхлэх “Их долоо”-гийн дээд хэмжээний уулзалтад АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама оролцохоор болсныг Цагаан ордноос мэдэгдлээ. Уг мэдэгдэлд дурдсанаар АНУ-ын Төрийн тэргүүн Хирошима хотод зочлохоор болжээ. Гэхдээ Барак Обама дэлхийн II дайны үед АНУ-ын тал Хирошимад цөмийн бөмбөг дэлбэлсний төлөө уучлал гуйхгүй гэдгийг мэдэгдсэн байна. Барак Обамаг Хирошима хотод айлчлах шийдвэр гарсны дараа АНУ-ын тал Японд цөмийн бөмбөг хаясан хэргийн төлөө уучлал гуйх эсэх талаар Цагаан ордонд маргаан дэгдсэн байна. Японы Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдэгдсэнээр “Их долоо”-гийн удирдагчдын дээд уулзалт энэ сарын 26-27-нд Мие Кен мужийн Исе Шима хотод болох аж. Хирошима хот нь уулзалт болох Исе Шимагаас 400 километрийн зайтай оршдог. Японы “Киодо” агентлагийн мэдээлснээр Барак Обама Хирошима хотод айлчлах АНУ-ын анхны Ерөнхийлөгч болох юм байна. Иймд цөмийн зэвсгийн хор хөнөөлийг одоо хүртэл амсч буй орон нутгийн иргэдээс уучлалт гуйх ёстой гэж хотын удирдлагууд үзэж байсан юм. Япон улс нь цөмийн бөмбөгийн дайралтад өртсөн дэлхийн цорын ганц орны хувьд Цагаан ордны мэдэгдлийг дургүйцэн хүлээн авчээ. Дэлхийн II дайны үед Япон улсыг буулгаж авахын тулд АНУ 1945 оны наймдугаар сарын 6-нд Хирошима, 9-нд Нагасаки хотод агаараас цөмийн бөмбөг дэлбэлсэн билээ. Өнгөрсөн 70 жилийн хугацаанд Японы эрх баригчид цөмийн бөмбөг дэлбэлснийхээ төлөө уучлалт гуйхыг АНУ-ын үе үеийн Ерөнхийлөгчөөс шаардаж байсан юм.

 

Харин АНУ-ын Төрийн тэргүүнүүд Японы хүсэлтийг ёсоор болгох болон Хирошима, Нагасаки хотод айлчлахаас ямар нэгэн байдлаар татгалздаг байв. Барак Обама 2009 онд дэлхийг цөмийн зэвсэггүй болгох тухай санаачлага гаргасныхаа төлөө Нобелийн энхтайвны шагналын эзэн болсон юм. Энэ эрхэм шагналыг хүртсэнийх нь дараа Японы Засгийн газрын тэргүүн Шинзо Абэ Барак Обамаг бүрэн эрхийнхээ хугацаанд Хирошима болон Нагасаки хотод айлчлахыг хэд хэдэн удаа урьж байжээ. Цагаан ордны хэвлэлийн албаны мэдээлснээр Барак Обамагийн айлчлалын гол зорилго нь цөмийн зэвсэггүй, аюулгүй нэг дэлхийг цогцлооход оршино гэжээ. Обамаг Хирошимад айлчлахаар болсныг “Нью-Йорк таймс” зэрэг АНУ-ын хэвлэлүүд сайшаан хүлээж авчээ. Тухайлбал, “Нью-Йорк таймс” сонинд “АНУ-ын Төрийн тэргүүнүүдээс анх удаа Б.Обама зоригтой шийдвэр гаргалаа. Түүний айлчлал цөмийн зэвсэглэлээр хөөцөлддөг улс орнуудад сануулга болох биз ээ” хэмээн бичжээ.

 

Х.Эрдэнэзаяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • XuOmjIomhFXMmuyE (46.161.9.48)

    2017-05-22

    qMghKf fgzxxfifsrbe, [url=http://pwyrsiwmhgpl.com/]pwyrsiwmhgpl[/url], [link=http://fbyrupjzgazo.com/]fbyrupjzgazo[/link], http://iactedoxrbik.com/