ОХУ-ын 66 тамирчинг допинг хэрэглэсэн гэв
- 2016-05-16
- Дэлхий
- 0

Сочийн олимпод оролцсон Оросын 66 тамирчин допинг хэрэглэсэн талаар АНУ-ын хэвлэлүүд шуугиж эхэллээ. Ингэхдээ ОХУ-ын медаль хүртсэн15 тамирчин допинг хэрэглэсэн байж болзошгүй гэнэ. АНУ-ын хамгийн олон уншигчтай “Нью-Йорк таймс” сонинд“Олон улсын сэргээшийн эсрэг агентлагийн тэргүүний хэлсэнээр Оросын нэр бүхий тамирчид допинг хэрэглэжээ. Харин энэхүү мэдээллийг ОХУ-ын Спортын сайд Виталий Мутко эрс эсэргүүцлээ. Түүний үзэж буйгаар Олон улсын сэргээшийн эсрэг агентлаг Оросын тамирчдын эсрэг ээлжит мэдээллийн дайн зарласан аж. Оросын тал олон жилийн өмнөөс “Допингийн хөтөлбөр” боловсруулж тамирчдаа эх орондоо зохион байгуулах олимпоос олон медаль хүртэх боломж эрэлхийлсэн” гэжээ. “Допингийн хөтөлбөрт” бобслейн тамирчин Александр Зубков, цаначин Александр Легков, скелетонч Александр Третьяков нарын нэр багтжээ.

Сэтгэгдэл (0)