Мишел Темер үүрэгт ажилдаа орлоо

 

        Бразилийн сенат улсынхаа төрийн тэргүүн Дилма Руссеффт итгэл хүлээлгэхээс татгалзсан шийдвэр гаргасан билээ. Иймээс улсынхаа төрийн эрхийг дэд Ерөнхийлөгч Мишел Темерт энэ сарын 13-нд шилжүүлэн өгсөн байна. Бразилийн төрийн эрхийг барихаар болсон Мишел Темер улсынхаа сенатаас Ерөнхийлөгч Дилма Руссеффийг төрийн тэргүүний үүрэгт ажлаас нь түр түтгэлзүүлэх шийдвэр гарсан даруйд тангарагаа өргөн үүрэгт ал бандаа оржээ. Мишел Темер Ерөн хийлөгчийн үүргийг хүлээж авахын зэрэгцээ засгийн газрын бие бүрэлдэхүүнээ танилцуулжээ. Түүний Засгийн газарт хуучин засгийн бүрэлдэхүүнд багтаж байсан сайд нарын дийлэнх нь хэвээр үлдсэн байна. Темер шинэ албандаа орохдоо улсынхаа ард иргэдэд хандан эдийн засгийг өөд татаж, нийгэм, улс төрийн үйл явцыг тогтворжуулж, аливаа хүндрэл бэрхшээлийг туулан тууштай ажиллах болно гэдгээ мэдэгджээ. Түүнчлэн Бразилийн Ерөнхийлөгчийн үүрэг гүй цэтгэгч улс орондоо авлига хээл хахуультай тууштай тэмцэж, ирэх наймдугаар сард болох зуны олимпын наадмын өмнө улсынхаа нэр хүндийг сэргээхийн төлөө ажил-лана гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр 2018 оны арван хоёр дугаар сарын 31 хүртэл Бразилийн Ерөнхийлөгчийн үүргийг түр хуга цаанд гүйцэтгэх юм. Дилма Руссеф фийн хувьд цалин хөлс болон хамгаалалт тал дээр Ерөнхийлөгчийн хувиар онцгой эрх эдэлсэн хэвээр байх юм байна. Бра-зилийн сенатын танхимын санал хураалтаар Дилма Руссеффт итгэл хүлээлгэхээс 55 гишүүн татгалзаж, бүрэн эрхийг нь албан ёсоор түдгэлзүүлсэн би лээ. Бразилийн парламент Дилма Руссеффийг их хэмжээний ав ли га авсан, төсвийн мөнгийг зохицуулалтгүй ашигласан хэмээн буруутгаж, түүнийг огцруулах асуудлыг өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш хэлэлцсэн юм. Дилма Руссефф Бразилиа хотод цугласан сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө “Би буруу зүйл хийсэн байж болно, гэхдээ гэмт хэрэг үйлдээгүй. Намайг албан тушаалаас түдгэлзүүлж байгааг би төрийн эргэлт гэж үзэж байна” хэмээн мэдэгджээ.

 

Х.Эрдэнэзаяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)