НҮБ“Боко Харам”-д цохилт өгөхийг уриалжээ

 

        “Боко Харам” хэт даврагч бүлэглэл Чад нуурын бүсэд террорист халдлага үйлдсэнийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс мэдэгдлээ. Улмаар бүс нутагт гэм зэмгүй иргэдийн амь насанд заналхийлсэн уг бүлэглэлд үргэлжлүүлэн цохилт өгөхийг талуудад уриалжээ. Аюулгүйн зөвлөлөөс гаргасан мэдэгдэлд “Боко Харам” бүлэглэл эгэл жирийн ард иргэдийг алж, эд хогшлыг нь цөлмөж, насанд хүрээгүйчүүдийг цэрэгт татаж байгаа явдлыг буруушааж байна. Түүнчлэн Камерун, Чад, Нигери, Нигер зэрэг орон “Боко Харам”-д цохилт өгч, нутаг дэвсгэрийнхээ бүрэн эрхийг эргүүлэн авахад гаргасан хүчин чармайлтыг сайшааж байгаагийн зэрэгцээ, тухайн нутгийн цэрэг арми үргэлжлүүлэн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг шаардаж байна гэжээ. “Боко Харам” бүлэглэл нь Чад нуурын бүсэд террорист үйл ажиллагаа явуулж, хоёр сая 200 мянган нигер гэр оронгүй болж, Камерун, Чад болон Нигери зэрэг орны хилд 450 мянган хүн дүрвэгсдийн хуаранд байна. Тиймээс тухайн нутгуудад даруй хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг Аюулгүйн зөвлөл олон улсын хамтын нийгэмлэгт хандан уриалжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)