Филиппинд цаазын ялыг сэргээнэ гэв
- 2016-05-17
- Дэлхий
- 0

Өнгөрсөн долоо хоногт Филиппиний Ерөнхийлөгчөөр сонгогдсон Родриго Дүтертэ2006 онд халсан цаазын ялыг сэргээнэ гэдгээ мэдэгдлээ. Мөн аюулаас хамгаалах хүчнийхэнд буудан хөнөөх эрх олгоно гэв. Тэрээр орон нутгийн хэвлэлд “ Хар тамхитай эрчимтэй тэмцэх болно. Хар тамхи хэрэглэх, зарж борлуулах, зөөвөрлөсөн тохиолдолд цаазаар авна. Мөн цагдаад эсэргүүцэл үзүүлбэл, тэдэнд буу дуугаргах эрх өгнө. Бид улс орноо дэлхийн хамгийн тайван улс болгохыг зорьж байна” гэжээ. Согтууруулах ундаа, тамхинд хориг тавьж, хүүхдүүдэд хязгаарлалт хийсэн зэрэг нь хүчтэй шүүмжлэл дагуулж байгаа юм. Тэрбээр өмнө нь гэмт хэргийн гаралт ихтэй Филиппиний хамгийн аюултай Давао хотын захирагч байсан бөгөөд гэмт хэрэгтэй тууштай тэмцэж байжээ.

Сэтгэгдэл (0)