ЭМС-д С.Ламбаагаас өөр сонголт байхгүй гэж үү

 

Эрүүл мэнд, спортын яам салбарын сайдгүй хагас жилийн нүүрийг үзлээ. Улс орны голлох салбар болох эрүүл мэндийн яам эзэнгүй байгаа талаар амтай болгон ярьсан боловч эрх баригчид сонсоогүй юм шиг л чихээ бөглөсөөр өдийг хүрсэн.

 

Тодруулбал, Эрүүл мэнд, спортын яамны сайд Г.Шийлэгдамба авлигын хэргээр баривчлагдсанаас хойш өдийг хүртэл энэ салбар эзэнгүй байна. Тэгвэл өнөөдөр УИХ-ын даргад хууль зүйн сайд Д.Дорлигжав Эрүүл мэнд, спортын сайдаар С.Ламбааг томилуулах тухай саналыг өргөн мэдүүлсэн нь олны анхаарлыг татлаа. Мэдээж энэ хэзээнээс төлөвлөсөн, тооцоолсон асуудал байсан гэдэг нь ойлгомжтой. Тэрбээр өдгөө эрүүл мэнд спортын яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа салбараа мэддэг нэгэн гэгдэх боловч сар гаруйн настай сайдын суудлаар юугаа хийнэ. Төрийн нарийнийхаа суудалд л бат сууж байвал “барав” биш үү.

 

Өмнө нь Л.Жамбалжавыг уг суудалд суулгах асуудал яригдаад болоогүй. Тэгээд дараа нь Ц.Лхагвасүрэнг томилуулах саналыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт өргөн мэдүүлж байсан ч, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор хэлэлцэх үед гишүүдийн олонх нь  дэмжээгүй. Улмаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэхүү саналаа татан  авсан. Ер нь бол Ч.Сайханбилэг  Эрүүл мэндийн яам эзгүй хэцүүдлээ гэдэг асуудал яригдахад “С.Ламбаа шиг туршлагатай хүн яаманд байгаа ш дээ” гээд байсан. Тэгвэл одоо  сонгууль тулаад ирсэн энэ үед сарын настай сайдаар С.Ламбаагаа тодруулж таарч байх шиг байна.

 

О.Заяа

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (6)

  • ok (124.158.93.71)

    2016-05-18

    bolj l baina dag

  • (203.194.114.155)

    2016-05-18

    Энэ намалдаг муутай хүн эрүүл мэндийн албыг удирдах гэж хаашаа харсан юм байдаг вэ бэ? Хэхэхэ...

  • ЗОЧИН (59.153.114.155)

    2016-05-17

    ЭНЭ ЧИНЬ Л АН ШҮҮ ДЭЭ. ӨӨР ИНГЭЖ ТЭНЭГТЭХ НАМ БАЙХГҮЙ. ХУУЧНЫ, ТЭТГЭВРИЙН БАГШ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД ХИЙЖ, ӨВГӨН ЭМЧ БОЛОВСРОЛЫГ УДИРДАХ БОЛ ЮУ Ч БИШ. ТӨРӨӨР ТОГЛОНО ГЭЖ ҮҮНИЙГ Л ХЭЛНЭ. АН-ЫНХАНЫГ БҮҮ СОНГО. УЛСАА АВАРЦГААЯ.

  • zochin (122.254.126.2)

    2016-05-17

    gaihain haniadaar olon hun tsaash ni haruulsan hun shuudee tegeed ch lambaa uwgun chin mergjliin hun bish shuudee tegeed ch muuhai uwgun bgaa bizdee

  • эмч (150.129.140.191)

    2016-05-17

    70 настай ЛАМБАА одоо боль. ЭМ-н салбарыг монголын олон сэхээтэн эмч нарыг доромжилхоо зогсоо. Танд эмчийн зүгээс зөвлөе. Эмгэнтэйгээ гэртээ амар.

  • NARAA (203.169.50.152)

    2016-05-17

    TETGEWERIIN OWGONOOR SALBARIN SAIDIN AJILIG UDIRDUULNA GJ BH UU AN-D OOR SAID HIIH CHADWARTAI HVN BHGVI YUMUU AN BOLOWSROLTOI CHADWARLAG BOLOWSON HVCHINGIIN TURAALD ORSON NAM BNA