Стивен Спилберг: Би итгэл үнэмшил, амьдралаа бат хамгаалж чаддаг эр хүн
- 2016-05-18
- Дэлхий
- 0

Түүхэн үйл явдалд үндэслэсэн “Тагнуулчийн гүүр” кино нь найруулагч Стивен Спилбергийн сүүлд бүтээсэн уран бүтээл билээ. Уг кинонд ЗХУ-ын албан тушаалтнуудтай хэлэлцээ хийж тус улсын газар нутаг дээгүүр тагнуулын зураг авч байгаад сөнөсөн, АНУ-ын “U-2” онгоцны нисгэгч Фрэнсис Пауэрсийг чөлөөлөх үүрэг авсан өмгөөлөгч Жеймс Донованы үйл хэргийн тухай өгүүлдэг. Киноны нэр нь Подстамыг Берлинтэй холбодог тагнуулчийн гүүр Глинекег хэлж байгаа аж. Стивен Спилбергийн “The Tech”сэтгүүлд өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.
-“Тагнуулчийн гүүр” кино бодит үйл явдлаас сэдэвлэсэн учраас үзэгчдийн түүхийн мэдлэгт нэмэр болж байгаа байх. Таны хувьд түүхийн хичээлдээ хэр байсан бэ?
-Би түүхийн хичээлдээ их сайн хүүхэд байсан. Дуртай биш ч судлах ёстой гэсэн ухамсраар хичээнгүйлэн суралцдаг байлаа. Сонирхолтой түүхийг унших бүртээ л тархиндаа өөрийн киног бүтээж, ургуулан бодож төсөөлдөг байсан юм. Тэгэхээр өнөөдрийн гарч буй түүхэн киног би өмнө нь аль хэдийнэ тархиндаа бүтээчихсэн гэсэн үг. Үнэндээ би их хэцүү ааштай хүн. Эцэг болсноос хойш миний хэнэггүй өөрийнхөөрөө байдал дууссан гэж хэлж болно. Аав болсноос хойш хэзээ ч анхаарал хандуулж байгаагүй зүйлдээ санаа зовдог, анхаардаг болсон. Бусад аавын адил цаг тутамд үр хүүхдийнхээ ирээдүйн тухай боддог. Би хүүхдүүддээ “Америкийн төдийгүй дэлхийн түүхийг мэдэж байх нь чухал. Хэдий дэлхий ертөнц их өөрчлөгдсөн ч бид түүхээ судлахгүй бол урагшаа явж чадахгүй, түүхээс суралцах зүйл их. Өөрийнхөө зөв ирээдүйн төлөө түүхийг сонирхож байх ёстой” гэж захидаг.
-Киноны хамгийн их ажиллагаа орсон, хүндрэлтэй зураг авалттай хэсэг аль нь вэ?
-Глинеке гүүрний зураг авалт хамгийн хүнд байсан. Бид дотор павильон засч зураг авахаар төлөвлөж байсан ч киноны хамгийн гол зүйл бол “Тагнуулчийн гүүр” гэж алдаршсан Глинеке болохоор илүү бодитой болгохын тулд гүүрэн дээр бүтэн шөнөжин ажиллаж, олон удаа зураг авсан. Гадаа маш хүйтэн байсан учраас жүжигчид, багийнхны анхаарал төвлөрөхгүй эрүүл мэндийн асуудал гарч байлаа. Бүгд бээрчихсэн, хэдий зузаан хувцас өмсч, ороолт зүүсэн ч амаргүй зураг авалт болсон. Тэвчээртэй багийнхны минь хичээл зүтгэлээр сайн зураг авч чадсан гэж бодож байна.
-Зураг авалтын үеэр Ангела Меркель ирсэн гэж сонссон юм байна?
-Тийм ээ, тэр бидний зураг авалтын үйл явцыг хоёр цаг гаруй ажигласан. Бид зузаан хувцас өмсчихсөн, хүзүүгээ ороолтоор ороочихсон байлаа. Гэтэл Меркель нимгэн хүрэм өмссөн мөртлөө даарсан шинжгүй харагдсан шүү.
-Энэ кинонд жүжигчин Том Хэнкс өмгөөлөгч Донованы дүрд тоглосон. Түүнтэй хамтарч буй долоо дахь уран бүтээл байх. Томыг яагаад гол дүрд сонгосон бэ?
-Том Хэнкс бол гайхалтай ур чадвартай, мэргэжилдээ эзэн болсон жүжигчин. Миний өнөөдрийн энэ амжилт түүнтэй салшгүй холбоотой. Манай компани1980 оноос хойш хэд хэдэн кино төсөл дээр түүнтэй хамтарч, бүгд амжилттай болсон. Бид бизнесийн хамтрагч гэхээсээ илүү насан туршийн найзууд. Анх “Байлдагч Райныг аварсан нь” кинонд хамтарч ажилласан, киног хийж байх үед бид хоёул нас залуу байлаа. Түгшиж, сандарч, догдолж уран бүтээлч хүний сэтгэлийн хөөрлийг хамт мэдэрсэн. Анхны кино бидний хамгийн нандин дурсамжуудын нэг юм. Учир нь, бид хоёр тархины эд эс бүрээрээ бодож, сэтгэсэн зүйлээ бие биетэйгээ хуваалцаж нэгэн цогц бүтээл болгосон. Том жүжиглэх гэж биеэ хүчилж зовоодоггүй, тухайн оноогдсон дүрээ ойлгож, төсөөлөхөд л хангалттай. Хичээхгүй байсан ч санаанд бүрэн нийцсэн жүжиглэлт гаргадаг. Гэхдээ түүнийг хөдөлмөрч биш гэж хэлж байгаа юм биш, төрөлхийн авьяастай хүн. Хөдөлмөрлөөгүй бол өнөөгийн энэ байр сууринд ирэхгүй нь тодорхой. Өөрийн чадал, нөөц бололцоогоо, хэнд хувирч чадах, хэрхэн бодитой харагдуулахаа мэддэг Том Хэнкс шиг жүжигчдэд би дуртай. Гол дүрийн жүжигчин нарийн мэдрэмжтэй байж олон дахин зураг авахуулахгүй, найруулагчийн хүслийг мэдэрч, багийнхныг хүндэлж чаддаг байх нь кино хийх үйл явцыг үнэхээр хөнгөлдөг.
-Та ихэвчлэн жирийн хүн онцгой нөхцөл байдалд орж байгаа гол санааг гаргадаг. Үзэгчдийн сэтгэлд ч маш их хүрдэг. Зохиолын дүр, жүжигчин хоёрыг сайн нийцүүлж сонгодогтой холбоотой байх?
-Абраам Линкольн, ахмад Миллер, өмгөөлөгч Донован гэх мэт дүрийн нийтлэг тал нь хэзээ ч төсөөлөөгүй үүрэг даалгавар авч буй залуу хүмүүсийн тухай. Ахмад Миллерийн хувьд хамт зүтгэсэн ах дүүсийнхээ үхсэн тухай мэдээг гэрийнхэнд нь дуулгана гэдэг түүний хэзээ ч төсөөлөхийг хүсэхгүй зүйл. Донован өмгөөлөгч жирийн амьдралын хэмнэлээ өөрчилж, хоёр орны хоорондын улс төрийн том нууц асуудалд орооцолддог. Үзэгчид илүү бодитой зүйлд дуртай. Хэрвээ би цэргийн тухай кино хийж байгаа бол цэргийн амьдралыг үзүүлж буй хэрэг биш юм. Цэргээр төлөөлүүлж хэнийх нь ч амьдралд байж болох асуудал, сэтгэл хөдлөл, шийдвэрлэх алхмыг харуулахыг зорьдог. Энгийн хүний түүх, тэдний сэтгэл хөдлөл, сонирхолтой үйл явдал үзэгчдийн сэтгэлд ойр байдаг байх.
-Таны киноны хөгжим, уран бүтээлээсээ дутахгүй өндөр үнэлгээ авдаг. Энэ удаагийн уран бүтээл ч хөгжмийн сайхан найруулгатай болсон байна.
-Хөгжим бол киноны гол судас, үнэхээр чухал хэсэг. Би Академийн шагналт Жон Виллиамстай хамтарч ажиллаад 40 гаруй жил болсон байна. Үзэгчдийн сэтгэлд хоногшсон аялгуугүйгээр нь төсөөлөхийн аргагүй “Оддын дайн”, “Абраам Линкольн”, “Юрийн галвын цэцэрлэг” гэх мэт киноны хөгжмийг тэр бичсэн. “Тагнуулчийн гүүр” киноны хөгжмийг бичүүлэх санал тавих үед тэр эмнэлэгт байлаа. Гэсэн ч намайг гээд сэтгэл гарган эмнэлгээсээ түр гарч, уран бүтээлийг минь амь оруулах сайхан хөгжим бичиж өгсөнд нь баярлаж байгаа. Хөгжим нь зохиолыг хоёр дахь удаа хүүрнэдэг. Жүжигчний гаргаж чадаагүй үлдээсэн сэтгэл хөдлөл хүүрнэлийг хөгжим илэрхийлдэг юм.
-Бодит үйл явдлыг кино болгон хийх их хэцүү байх. Хүмүүсийн мэддэг түүхийг уран сайхантай уялдуулж холбох амаргүй байх. Тийм үү?
-Бид түүхээ мартдаг. Түүхээс суралцах зүйл их. Энэ бол манай улсын, өвөг дээдсийн үнэн бодит амьдрал. Бидэнд ч тохиолдохгүй гэх баталгаа байхгүй. Америкчууд болон оросууд Францис Гарри Пауэрс нисгэгчийг сайн мэднэ. Түүний жолоодож явсан онгоцыг хуучнаар Зөвлөлт холбоот улсын цэргүүд харваж, нисгэгчийг барьцаалж буйгаар гардаг. АНУ-ын Засгийн газар нисгэгчээ суллуулахын тулд Оростой хэлэлцээр хийж байгаа тухай кино. Ерөнхий үйл явдал, он тоолол, газар орны нэр бол түүх. Харин тэр түүхэн цаг үеийн нөхцөл байдал, амьдрал, үнэлэмж, хүмүүсийн сэтгэл зүйн байдал, тэмцэл, баяр гунигийг мэдрүүлэх нь уран сайхны үүрэг. Найруулагч миний хийх ажил ердөө л энэ.
-Хүмүүс мэддэг зүйлээ их шүүмжилдэг. Ялангуяа бодит явдлаас сэдэвлэсэн кинонд гуйвуулсан, өөрчилсөн гээд шүүмжлэл их ирдэг үү?
-Хүмүүс миний бүтээлийг шүүж, намайг сориход би дуртай. Миний хийсэн кино алдар нэр дагуулж, амжилттай болохгүй байсан ч хамаагүй. Хийсэн бүх бүтээлээрээ би бахархдаг. Миний бие, ухаан бодол, хөдөлмөр шингэсэн учраас үнэ цэнэтэй. Би итгэл үнэмшилдээ үнэнч байж, үүрэг хариуцлага, босгосон амьдралаа бат хамгаалж чаддаг эр хүн. Яг түүн шиг найруулагч хүний хувьд кино, багийн хамт олноо өмгөөлөн бүтээлээрээ бахархах ёстой.
А.Даваахүү

Сэтгэгдэл (23)
kYmbLjhXbgfhr (5.188.211.62)
5Uv8KU sjhljpexiadt, [url=http://bvthawnxkqjf.com/]bvthawnxkqjf[/url], [link=http://hrmqqwxfalcf.com/]hrmqqwxfalcf[/link], http://jcaocfnxpway.com/
MIsoTdUGSwnqmAtXxYg (5.188.211.62)
EhEdnh kpajfslaiffw, [url=http://pcsclayrolei.com/]pcsclayrolei[/url], [link=http://arvqnonduqeb.com/]arvqnonduqeb[/link], http://kghomzezqkwt.com/
ZuxIulBbnV (5.188.211.14)
8oSAAQ jzwdmiwmjqcd, [url=http://becanxhileko.com/]becanxhileko[/url], [link=http://kmwprsqzsugp.com/]kmwprsqzsugp[/link], http://tccbmrgqhxjv.com/
EsrlXkReyDTWqPoKBU (5.188.211.11)
dzBnzG wepzrxugvwfo, [url=http://pypmosghfeev.com/]pypmosghfeev[/url], [link=http://czeqjzhendrj.com/]czeqjzhendrj[/link], http://hythzeemyaph.com/
eIdBjYfEdKDtcwnbLwa (5.188.211.13)
5rMSnj upbwcktovgbx, [url=http://oktpvhvukccg.com/]oktpvhvukccg[/url], [link=http://eoxpmhgrudss.com/]eoxpmhgrudss[/link], http://kiixgpylzapg.com/
KdSmauzkqqCpCqUEfIT (5.188.211.15)
azhfiM ifwyyyhbiqto, [url=http://qcxzhrwllutp.com/]qcxzhrwllutp[/url], [link=http://udfyqqnhldaj.com/]udfyqqnhldaj[/link], http://oeqyicjkeyfm.com/
uQgEnvAK (5.188.211.10)
rJxLcg dxlaftvyeehe, [url=http://ayiqfhbogych.com/]ayiqfhbogych[/url], [link=http://hjmvcvnqzwwd.com/]hjmvcvnqzwwd[/link], http://zhghzhfoyyoj.com/
gcAcawKEfXxoxVu (5.188.211.14)
J7HL07 momlaujsqkpr, [url=http://ccdqcirbttne.com/]ccdqcirbttne[/url], [link=http://dcaqxtkttdwu.com/]dcaqxtkttdwu[/link], http://tbpyhrrwmpvq.com/
BfDocCrdlvSd (5.188.211.11)
LphreL jmdvceluznob, [url=http://wfighhwurwyx.com/]wfighhwurwyx[/url], [link=http://bfikltzggdie.com/]bfikltzggdie[/link], http://uasilpmphfni.com/
RHESSCGEBq (5.188.211.13)
fZz3UK isymqncabzcr, [url=http://ggwhnnpdrajf.com/]ggwhnnpdrajf[/url], [link=http://nnrnrkehmqit.com/]nnrnrkehmqit[/link], http://jwzpinguejig.com/
AtBxocuYPZd (5.188.211.15)
DyDRMk xnwkrxkroast, [url=http://vafmsqedzsej.com/]vafmsqedzsej[/url], [link=http://ywmjnuhxmhgk.com/]ywmjnuhxmhgk[/link], http://dplohrogjvts.com/
siEkaBzOEIkPYe (5.188.211.10)
D3Y2W5 gweywjzshjiw, [url=http://glymopbgzvjk.com/]glymopbgzvjk[/url], [link=http://zdgkycowbitn.com/]zdgkycowbitn[/link], http://yylqtohlfzfg.com/
xogCCPFhPirapo (5.188.211.39)
IzJw5M http://www.FyLitCl7Pf7ojQdDUOLQOuaxTXbj5iNG.com
OOBYjwbgbcTjJQv (5.188.211.16)
E9G9td oeclaxuftain, [url=http://nxlksduoagul.com/]nxlksduoagul[/url], [link=http://vldzapkpsikz.com/]vldzapkpsikz[/link], http://qyqvavyprrox.com/
UHQouOHsDTdEqjZNiKx (5.188.211.10)
Cvj0Dw upbuwwnouadx, [url=http://tgavgrzznhwq.com/]tgavgrzznhwq[/url], [link=http://diekevkerkte.com/]diekevkerkte[/link], http://holydevcflst.com/
vbGxzlfeUGP (5.188.211.37)
EqJPwK qeasseytvffm, [url=http://fdakexwswynd.com/]fdakexwswynd[/url], [link=http://jeismpnqkasb.com/]jeismpnqkasb[/link], http://shvdsdvsvhig.com/
SCHElQSBFtQvcBc (5.188.211.10)
PGExtk http://www.y7YwKx7Pm6OnyJvolbcwrWdoEnRF29pb.com
zWhhafETSdV (5.188.211.43)
4JZCI6 http://www.y7YwKx7Pm6OnyJvolbcwrWdoEnRF29pb.com
ZdJlIcAqhst (5.188.211.24)
mbSTbT http://www.y7YwKx7Pm6OnyJvolbcwrWdoEnRF29pb.com
QZPKZUPSKXkDSyNg (5.188.211.10)
TokbhS mqemknibcvet, [url=http://hhdgntgrykyv.com/]hhdgntgrykyv[/url], [link=http://aslqgplzemhz.com/]aslqgplzemhz[/link], http://ecknzxijhdbx.com/
OqCeBskqN (188.143.232.21)
q2ZNGO jtnygruawrpz, [url=http://yyyqvzqhqxvb.com/]yyyqvzqhqxvb[/url], [link=http://rvwdswhienfj.com/]rvwdswhienfj[/link], http://cgkybcnzwtgk.com/
XuwvsOTwiiQPOBNW (188.143.232.35)
Wo5eO9 http://www.FyLitCl7Pf7ojQdDUOLQOuaxTXbj5iNG.com
vfxv (182.160.0.129)
Like