Бичин жилийн анхны панда төржээ

 

        Өмнөд Хятадын Сычуанийн амьтны хүрээлэнгийн арван настай Ай Бан хулсны баавгай 145 грамм бамбарууш төрүүлсэн байна. “China Daily” сонинд бичсэнээр Ай Бан амьтны хүрээлэнгийн ажилтнуудын тусламжтай бяцхан бамбаруушаа гаргажээ. Уг бамбаруушийг бичин жилийн анхны панда хэмээн хятадууд ихэд бэлгэшээж байгаа аж. Дөнгөж төрсөн бяцхан бамбаруушийг Хятадын Сычуань муж дахь үржүүлгийн төв рүү хүргэсэн байна. Энэ төвд бамбаруушийг биеэ даах хүртэл нь асрах юм. Аварга хулсны баавгайн зулзага төрөхдөө маш жижигхэн, дөнгөж 90-150 грамм байдаг ажээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)