Өмнөд Солонгосын зохиолч Букерийн шагнал хүртэв
- 2016-05-18
- Дэлхий
- 0

Өмнөд Солонгосын зохиолч Хан Канг “The Vegetarian” зохиолоороо Букерийн шагналын эзэн болжээ. Букерийн шагналыг 50 мянган евро дагалддаг байна. Хан Кангийн номыг солонгосоос англи хэлнээ хөрвүүлсэн орчуулагч Дебора Смитэд мөнгөн шагналын тавин хувийг өгөх аж. Наадмын шүүгч, Английн зохиолч Бойд Тонкин “Хан Кангийн зохиол урьд өмнө нь байгаагүй хурц өгүүлэмжтэй тод бүтээл болжээ” хэмээн тодорхойлсон байна. Энэ жилийн шагналын төлөө Туркийн зохиолч Орхан Памук, Италийн зохиолч Елена Ферранте, Анголын зохиолч Хосе Эдуардо Агуалуса, БНХАУ-ын зохиолч Янь Ленькэ болон Нобелийн шагналт Австрийн зохиолч Роберт Сетхалер нар өрсөлдсөн байна. Букерийн шагналыг анх удаа хүртсэн Хан Канг Өмнөд Солонгосын Ёнсе их сургуулийг төгссөн улсдаа нэр хүндтэй зохиолч аж. Букерийн шагналыг 1969 оноос хойш олгож байгаа ба 2015 онд Ямайкийн зохиолч Марлон Жеймс хүртжээ.
Х.Заяа

Сэтгэгдэл (0)