Твиттерт зураг, линк нэмэхийг тэмдэгтэд тооцохоо болилоо
- 2016-05-18
- Дэлхий
- 0

Нийгмийн твиттер сүлжээнд 140 тэмдэгтэд багтаан жиргэдэг билээ. Жиргээндээ гэрэл зураг болон линк хавсаргахад тэмдэгтэд тооцдогийг больсон гэж Блүүмберг мэдээллээ. Уг шинэчлэл нь ирэх долоо хоног гэхэд хэрэглэгчдэд бүрэн нэвтэрч дуусах гэнэ. Твиттерийн гүйцэтгэх захирал Жэк Дорсей өнгөрсөн сард 140 тэмдэгтийн хэрэглээг халж 10 мянгад хүргэхээр судалж байгаа тухай хэлсэн. Энэ удаад өөрийн хуудсаараа дамжуулан “Бид тухайн үеийн боломжит тэмдэгтийн тоонд захирагдаж 140-өөр тогтоосон, хэрэглэгчид хүссэн хэмжээгээрээ урт бичих боломжтой болгохоор ажиллаж байна” гэжээ.

Сэтгэгдэл (0)