АНУ-ын армийг гей сайд удирдана
- 2016-05-20
- Дэлхий
- 0

АНУ-ын Конгресс болон Сенатын гишүүд Эрик Фэннинг дуу нэгтэйгээр армийнхаа сайдаар томилсныг “Ройтерс” агентлаг мэдээллээ. Улмаар Фэннинг Нэгдсэн улсын түүхэн дэх анхны гей сайд болсон байна. Эрик Фэннинг улсынхаа Батлан хамгаалах салбарын гол хүч болох Хуурай замын цэрэг нэгтгэлийг удирдах аж. Тэрбээр Агаарын цэргийн хүчний орлогч сайд, Батлан хамгаалахын сайд Эштон Картерын зөвлөхөөр ажиллаж байсан юм. Урик Фэннинг Хуурай замын цэргийн сайдаар томилох саналыг Барак Обама найман сарын өмнө дэвшүүлжээ. Түүнийг томилох асуудлыг Гуантанамогийн шоронгоос АНУ-ын хоригдлуудыг шилжүүлэхтэй холбоотойгоор түр хойшлуулаад байжээ. Барак Обама Цагаан ордны тэргүүн болсныхоо дараа 2010 онд “don’t ask, don’t tell” буюу “бүү асуу, битгий хэл” уриалга дор АНУ-ын армид ижил хүйстнүүдийг хяхан хавчихын эсрэг хууль баталсан билээ. “Бүү асуу, битгий хэл” уриалгыг 1993 онд гаргасан ч тус улсын батлан хамгаалах салбарт ижил хүйстнүүдийг дарамтлах явдал цөөнгүй гарч байв.
Х.Заяа

Сэтгэгдэл (3)
EMDAMXtoMdEfQqzs (188.143.232.43)
KzksBu http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com
rtbeuiNx (188.143.232.43)
nuCNAg http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com
uSMWZshygxeSZ (188.143.232.21)
Pdb8pU http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com