Энэтхэгт онц байдал зарлав

 

 

       Энэтхэгийн хойд нутгийн Харьяна, Ражастхан, Гужарат, Махья-Прадеш, Дели гэсэн таван мужид хэт халууны улмаас онц байдал тогтоожээ. Эдгээр мужид 50 хэм давсан хэт халуун өдрүүд эхэлсэн ба энэ нь долоон жилийн давтамжтай болдог бүс нутгийн цаг агаарын үзэгдэл аж. Энэ талаар орон нутгийн хэвлэлд “Нийслэл Делид хэт халууны улмаас оршин суугчдын эрүүл мэндэд нөлөөлж, хотын эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байна. Мөн эдгээр өдрүүдэд нисэх буудлуудын онгоцны гүйлтийн замын хучилт хайлж, нислэг үйлдэхэд хүндрэлтэй болжээ. Ундны усаар гачигдаж буй тус улсын 256 тойрогт амьдардаг 330 сая хүний хувьд хэт халуун үр гэлжилсээр байгаа нь тэднийг улам хүнд байдалд орууллаа” гэжээ. Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд Энэтхэгийн өмнөд мужуудад хэт халууны улмаас 500-700 хүн нас барсан тухай мэдээлэл иржээ.

 

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)