Зика вирус Европт тархаж магадгүй
- 2016-05-20
- Дэлхий
- 0

ДЭМБ-ын Европын бүсийн хэрэг эрхлэх газраас Зика вирус Европт тархах эрсдэл нэмэгдэж байгааг энэ сарын 18-нд нийтэлсэн тайландаа онцоллоо. Улмаар зика вирус тархах магадлал болон улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх, тухайн бүс нутагт тархахаас урьдчилан сэргийлж, шуурхай арга хэмжээ авахыг шаарджээ. ДЭМБ Европын бүст зика вирусийн тархах эрсдэлд үнэлгээ хийжээ. Тайланд дурдсанаар зика вирус ихэвчлэн эмэгчин шумуулаар дамжин тархдаг байна. Зохих арга хэмжээ авахгүй бол шумуул ихсэх тохиолдолд вирус тархах эрсдэл нэмэгдэж байна. Ялангуяа Франц, Итали, Молдав, Хорват, Израиль, Испанид эрсдэл хамгийн өндөр байгаа аж.
Х.Заяа

Сэтгэгдэл (0)