Эва Лонгория гэрлэхээр болжээ
- 2016-05-20
- Энтертайнмент
- 0
“Яахаас ч буцахгүй эзэгтэй нар” киноны од, Холливудын нэрт жүжигчин Эва Лонгория Мексикийн тэрбумтан Хосе Бастон нар энэ долоо хоногийн сүүлээр хуримаа хийхээр болжээ. Тэд Мексикийн Акапулкод хуримлах бөгөөд “Ойр дотнын хүмүүсийнхээ хүрээнд тансаг хурим хийнэ, сэтгүүлчдийг оруулахгүй” гэж мэдэгджээ. Сүйт бүсгүйн хуримын даашинзыг Эвагийн сайн найз Викториа Бекхэм урлах гэнэ. Хосууд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Дубайд сүй тавьсан билээ. Эва “UK Weekly” сэтгүүлд “Өнгөрсөн нэгдүгээр сард хайртай залуугаасаа гэрлэх санал авсан. Бид энэ хуримыг таван сарын турш төлөвлөсөн учраас гайхалтай болох байх. Миний уулзаж байсан хамгийн сайхан сэтгэлтэй, хүнлэг хүн бол миний нөхөр” гэж ярьжээ. Өдгөө 41 настай Эва Лонгория өмнө нь дуурийн дуучин Тайлэр Кристофер, NBA-гийн од Тони Паркертэй гэрлэж байсан юм.




Сэтгэгдэл (2)
CdmtcBqBau (46.161.9.48)
WPkjmb xvhcwjmtesyd, [url=http://yghtspvrhmje.com/]yghtspvrhmje[/url], [link=http://dwcesrbqnill.com/]dwcesrbqnill[/link], http://xfyrbyieztqt.com/
(103.229.120.75)
ÑÑийн ÑÑнгÑÑÑÑй үнÑÑ Ñм даа