Өнөөдөр “Трубадур” дуурь тоглоно

 

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын уран бүтээлчид Ж.Вердийн  “Трубадур” дуурийг  энэ амралтын өдрөөр тоглох гэж байна.

 

Суут хөгжмийн зохиолч Дж.Вердиг алдаршуулсан гурван том дуурийн нэг болох “Трубадур” дуурийг анх 1853 оны нэгдүгээр сарын 19-нд Ромын Аполло театрт тоглож байсан. Харин манай театрт 1993 оны нэгдүгээр сарын 16-нд тайзнаа тавигдаж байжээ. Тус бүтээл нь А.Г.Гутеьерресын “Трубадур” эмгэнэлт жүжгээс сэдэвлэсэн дөрвөн бүлэг найман үзэгдэлтэй дуурь юм.

 

Дуурийг энэ сарын 21,22-нд 17.00 цагт УДБЭТ-ын тайзнаа тоглоно.

 

О.Заяа

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)