Том Хэнкс хүндэт легионы одонгоор шагнууллаа

 

        Жүжигчин Том Хэнкс Францын төрийн дээд шагнал хүндэт легионий одонгоор шагнуулсан байна. Тэрбээр дэлхийнII дайны үеийн цэргийн дүрийг амжилттай бүтээсний төлөө энэхүү одонг зүүх эрхээр шагнуулсан гэж “People” сэтгүүлд бичжээ. Том Хэнкс “Цэрэг Райныг авар”, “Номхон далай”, “Зэвсэгт ахан дүүс” зэрэг дэлхийн II дайны үеийн цэрэг эрсийн амьдралыг харуулсан уран сайхны кинонд гол дүр бүтээсэн билээ. Тэрбээр“Цэрэг Райныг авар” уран сайхны киногоороо 1998 онд Оскарын шагнал авчээ. Энэхүү нэр хүндтэй шагналыг сэтгүүлч Том Брокау, Шинэ Орлеоны дэлхийнII дайны үеийн музейн эрхлэгч Гордон Мюллер нарт мөн олгожээ. Тэдэнд хүндэт легионы одонгийнIII шатны мөнгөн одонг олгох ёслол Парист болсон байна.

 

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)